Дэлгэрмөрөн: Малайзууд өшөө их үйлээ үзээсэй

16Сүүлийн хоёр долоо хоногийн турш дэлхий нийтийн анхаарлын төвд байсан, Малайзын сураггүй алга болсон МН370 онгоц нь Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн байдалтай олдсоныг Малайзын ерөнхий сайд өнөө өглөө зарласан.МН370 онгоцонд байсан 239 иргэний 227 нь зорчигч, бусад нь багийн гишүүд байсан аж.

 

Дэлхий нийтийг цочироогоод байгаа энэхүү мэдээлэлд дуучин Дэлгэрмөрөн “Хохино ээ Малайзууд өшөө их үйлээ үзээсэй халх Монголын охин үрийг ширхэг үс үлдээлгүй дэлбэлж алчихаад одоог хүртэл өмөрч үхэж байгаа аав, ээжээс нь уучлал гуйх нь битгий хэл улсынхаа нам засгийн бодлогоор доог тохуу хийсэн хүний адаг, газрын бэтгэнүүд өшөө ч их үйлээ үзэх болтугай” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. Олны танил эрхэм маань хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр хандав уу? Түүний хэлсэн үгэнд хүмүүс их л бухимдалтай сэтгэгдэл үлдээжээ.

mglradio.com


URL:

Сэтгэгдэл бичих