Соц нийгмийн үед Орос самгоноор биеэ үнэлдэг байжээ

35b5676f7fb356a1bigМонголд хамгийн олон Оростой байсан аймаг бол Дорнод юм. Цэрэг дагахаас тэрэг дага гэгчээр оросуудыг бараадсан хүмүүсийн амьдрал тийм ч муугүй байдаг байсан байна. Социализмын үед ажилгүй хүн бол бараг л хүний данснаас асагдах нь холгүй байсан үе.

Аавын хүү алдаж онохыг алийг тэр гэхэв. Төмерхуяг зодоон цохионы хэргээр аавын хаалгыг атаж гарснаасаа хойш ажил өрөлгүй, гудамж метрлэж өдрийг өнгөрөөдөг байсан аж. Хааяа оросуудад юм зарж тамхины мөнгөтэйгээ залгадаг байжээ. Үнэг хярс, тарваганы арьс овоо үнэд ордог болохоор нууцаар нийлэх.

Гон бие гозон толгойлж яваад бэлбэсэрч хоцорсон арчигхан амьдралтай Бадамцэцэг гэдэг хүүхэнтэй ханилцан хамтран амьдрах болсон байна. Хааяа нэг наймаа хийгээд овоо мөнгө олбол тэр хоёр сэм жаргаж, зовлонгоо хөнгөлдөг байв. Бадамцэцэг хоёр хүүхэдтэй бөгөөд нөхрөө нас барахад ажилгүй хүн хоёр хүүхдээ тэжээж чадахгүй хэмээн хадмууд нь авсан байна. Татлаа түтлээгүй хоёр ёстой л дур зоргоороо амьдарч байв. Төмөрхуяг жаахан зарах юмтай цэргийн ангиар эргэлдэхэд нэг ахмад наймаа хийхээр болжээ. Төмөрхуягийг буцах болоход нөгөө ахмад ганц хүүхэн олоод ирж чадахгүй биз гэсэн аж. Олуулаа овоороод хүн амины хэрэг хийж мэднэ гэхэд би ганцаараа хэрэглэнэ гэсэн ба шангий нь гомдоохгүй гэсэн байна.

Төмөрхуяг  замдаа Бадамцэцэгийг өгье гэсэн бодол төржээ. Гэртээ харьсан хойноо энэ тухайгаа хэлэхэд хаанаас хүүхэн олох юм бэ гэж Бадамцэцэгийг асуухад тоглоом шоглоомоор ийн хэлсэн байна. Ямар цэргүүд цувуулах гэж байгаа биш. Нөхөртэйгөө унтаж байна гээд ганц хүнтэй энгэр зөрүүлэхэд юу нь болохгүй гэж. Овоо шан харамж өгнө гэсэн. Чи үзээд алдвал яасан юм бэ. Би гадаа нь хүлээж байя гээд буруу харахад Бадамцэцэг мөр рүү нь нэг цохисноос өөр зүйл хэлсэнгүй.

Төмөрхуяг идэж уух юмтай ирсэн тул тэд дураараа тарвалзаж эхэлжээ. Нэлээд ятгасны эцэст Бадамцэцэг орос ахмадын өвөрт ороод үзэхээр шийджээ. Өглөө нь Төмөрхуяг Бадамцэцэгийг гоёж аваад цэргийн хотхоныг зорьжээ. Ахмадтай уулзан Бадамцэцэгийг тушааж орхисон байна. Өөрөө хүлээнэ гэдгээ оросод хэлсэн тул хүлээгээд л сууж байсан аж. Цаг хэртэй болоод Бадамцэцэг тор дүүрэн юм барьсаар ахмадын хамт гараад ирэх нь тэр. Орос хэл мэдэхгүй юм. Гэхдээ сайн байлаа. Дөрөв хоноод дагуулаад ирээрэй гэж Төмөрхуягт захьжээ.

Яаран буцаж гэртээ орсон тэд торон доторх боодолтой зүйлийг гаргаж үзвэл литрийн савтай самгон, тамхи, цаг, 25 рубль, бас бус зүйл гарсан байна. Бадамцэцэгээ орос эртэй унтахад ямар байгааг нь сонирхоход Төмөрхуягийн толгой дундуур шанагаар татаад авсан хэсэг хормын дараа хулмас нь аймаар юм билээ гэсэн аж. Товлосон цагт нь очиж орос ахмадаас юм саадаг байсан тэдний бизнес хүрээгээ тэлэн юмаар хомсдоод ирвэл төвөггүйхэн оросуудад биеэ үнэлэх болсон байна.

Төмөрхуягийн амьдрал эрс сайжирсанд хавь ойрынхон нь далдуур сонирхох болсныг мань хоёр анзаараагүй явж. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Эдний нууц бизнесийг гадарласан, хормой султай охид бүсгүйчүүд орос цэргийн хотхоноор эргэлдэх болсон аж.

Биеэ үнэлэгчдийг ардчилсан нийгэмд гарч ирсэн мэтээр ойлгодог. Үнэндээ бол социализын үед биеэ үнэлэгчид байж л байлаа. Улаанбаатар, Баянголын үүдээр эргэлддэг байсан хүүхнүүдийн ханш дээд

зэрэглэлийнх нь 20-25 төгрөг, дунд зэрэглэлийнх 10-15 төгрөг, түүнээс доош ханштай байдаг байв. Дорнодод гашуун юманд донтох болсон хүүхнүүд самгоноор хүртэл биеэ үнэлдэг байсан гэдэг. Тэгэхээр биеэ үнэлэх явдал бүхэл нийгэмд амь бөхтэй оршсоор ирсэн аж. Бие махбодоороо оросуудыг хошууруулж чадсан хүмүүсийн амьдрал баячуудын дайнд дөхөж очиж байсан тухай ярих хүмүүс одоо ч Дорнодод байдаг л юм байна. Батгана суусан газар өттэй гэдэг бол охид байсан газар юм юм л болдог ажээ.

М.Жаргалбаяр

Эх сурвалж: Байлдан дагуулагч


URL:

Сэтгэгдэл бичих