Автозамын газрын дарга Д.Нанзаддоржид эрүүгийн хэрэг үүсгэжээ

1004787_402661223176111_140056813_nНийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг автозамын засвар үйлчилгээ эрхэлдэг компанид хууль бусаар зөвшөөрөл олгож байгаль орчинд хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгаж байгаа бололтой. Энэ талаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын эх сурвалжаас тодруулахад “Манай газраас шалгасан зүйл байхгүй .

Харин нийслэлийн Цагдаагийн газраас шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө. Харин нийслэлийн Цагдаагийн газраас энэ мэдээллийг баталсангүй. Өөр нэгэн эх сурвалжийн өгч буй мэдээллээр энэ хэрэгт нийслэлийн Засаг даргын орлогч болон нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих