Он гарсанаас хойш хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой 75 гэмт хэрэг гарчээ

197378552c00ab5a2ab961Чингэлтэй дүүргийн 4-р хороо Бөмбөгөр худалдааны төвийн зүүн хойд талд буюу хуучнаар хид нэгийн чанх урд талд байрлах гурван давхар шар байшингийн гадна цагдаагийн байгууллагаас хамгаалалт гарган, хориглох бүс тогтоожээ. Мөн шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчид хэргийн газрын үзлэг хийж байсан юм.  Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр бол хүн амьны ноцтой хэрэг гарсан гэж байсан ч хэргийн газарт ажиллаж байгаа хүмүүс албан ёсны тайлбар хийхээс татгалзсан.

Харин ЦЕГ-аас энэ талаар тодруулахад үл таних эмэгтэй хүний цогцос олдсон. Хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй гэж чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн гэдгийг мэдээллийг өглөө.  Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд хүний амь насыг санаатайгаар бүрэлгэх, хүчирхийлэх зэрэг онц ноцтой 417 гэмт хэрэг бүртгэгдэж, цагдаагийн байгууллагаас шалгасан байна.

Харин гарсан гэмт хэргүүдийн илрүүлэлт 90 орчим хувьтай байна. Ер нь бүртгэгдсэн онц хүнд гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлийг судлахад 90 орчим хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй үйлдэгдсэн байдаг байна. иймээс ч цагдаагийн байгууллагас дараах сэрэмжлүүлэгийг гаргаж байгаа юм.

Мөн урин дулааны улирал эхэлж байгаатай зэрэгцэн улиралын чанартай гэмт хэргийн гаралтууд нэмэгдэх хандлагатай байдаг. Улиралын чанартай гэмт хэргүүдийн тоонд хүчин болон булаалт, халаасны хулгайн хэргүүд нэрлэгдэж байгааю м. Иймээс ч энэ төрлийн гэмт хэргээс сэргийлж, сэрэмжтэй байх, охид эмэгтэйчүүдийн хувьд орой үдшийн цагаар ганц нэгээрээ явахгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм.

tv5news.mn


URL:

Сэтгэгдэл бичих