Хаврын тариалалтад шаардлагатай үрийн 6800 тонн нь импортоор орж иржээ

cc811b1c3f8db9ea391a2101d5ae6b01_x3Энэ оны хаврын тариа­лалтыг нийт 373.5 мянган га талбайд хийх бөгөөд үүний 304.5 мянган га-д улаанбуудай, 15.5 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хүнсний ногоо, 24.1 мянган га-д тосны ургамал, 10.3 мянган га-д малын тэжээл тариалах юм байна.

Хаврын тариалалтад нийтдээ 48 мянган тонн буудайн үр шаардагдах тооцоо гарчээ. Аж ахуйн нэгж, иргэдийн хувьд 26.8 мянган тонн, Тариалан эрх­лэл­тийг дэмжих сан/ТЭДС/ 1.2 мянган тонн үрийг нөөцөлсөн байгаа аж. Гэсэн хэдий ч 20 орчим мянган тонн үр дутах тооцоо гарсан тул үрийг импортоор ава­хаар УИХ-ын шийдвэр гар­гуулж, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлсэн байна. Одоо­гийн байдлаар Ал­тайн хязгаар, Буриадаас нийт 6800 тонн үр импортлох гэрээ байгуулан, эхний най­ман галт тэрэг үрийн буудай  “Хөтөл” талбарт буусан байна.

сонирхуулахад, 2014 онд 426.4 мянган тонн үр тариа, 198.1 мянган тонн төмс, 106.8 мянган тонн хүнсний ногоо, 25.9 мянган тонн малын тэжээл, 19.2 мянган тонн тосны ургамал хураан авч, 329.5 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавиад байгаа аж.

ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих