АН-ын рейтинг ахиад сэргэхгүйн

Улс төрийн нам, улс төрчдийн рейтинг тогтоох экспресс судалгааг Стратеги Академиас 2014 оны 3-р сарын 15-ны өдрөөс 17-ны хооронд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийт 600 респондентын дунд хийж гүйцэтгэжээ. Энэхүү улс төрчдийн рейтингийн экспресс судалгааны зорилго нь МУ-ын төр, засгийн удирдлагууд болон Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар, Улаанбаатар хот, дүүргийн шинэ удирдлагуудын нийгмийн нэр хүнд, байр суурийг тодруулахад чиглэгдсэн.

Судалгаанд оролцогчдын 46,8% нь эрэгтэй, 53,1% нь эмэгтэй; 57,0% нь 18-35 насны залуучууд, 31,3% нь 36-55 насны дунд үеийнхэн, 8,7% нь 56-аас дээш тэтгэврийн насныхан тус тус хамрагдсан. Судалгаанд хамрагдсан респондентуудын 48,9% нь дээд, 9,6% нь тусгай дунд, 39,5% нь бүрэн болон бүрэн бус дунд, үлдсэн 1,9% нь бага, боловсролгүй иргэд тус тус оролцжээ.

Судалгаанд оролцогчдыг намын гишүүнчлэлээр нь харвал:

1.    Монгол Улсын төрийн өндөрлөгүүдээс явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлгээ:

Өнөөгийн төр, засгийн удирдлагуудын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд судалгаанд хамрагдсан иргэдээс өгсөн үнэлгээг харахад УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн эерэг үнэлгээ хамгийн бага, харин антирейтинг /35,6%/, ялангуяа бодлого, үйл ажиллагаа нь ямар түвшинд яаж хэрэгжиж байгааг нь ч мэдэхгүй /18,6%/ гэсэн сөрөг үнэлгээ өндөр байгаа нь /нийлбэр нь 54,2%/ анхаарал татаж байна.

УИХ-ын дарга З.Энхболдын нэр хүнд иргэдийн дунд муу, антирейтинг нь өндөр байгаа явдал бол нийгэмд УИХ-ын нэр хүнд муу байгаагийн нэг илрэл. З.Энхболд даргын бодлого, үйл ажиллагаанд иргэд сөрөг үнэлгээ өгөхдөө өнөөгийн УИХ нь Засгийн газартаа хяналт тавьж чадахаа больсон, Засгийн газрын бодлого, чиглэлийг үг дуугүй баталж суудаг эрх мэдэлгүй, тоглоомын тойрог болсон, Засгийн газрын бодлого, шийдвэр, байр суурийг буруу зөрүү байсан ч хамгаалдаг, толгой томтой, эрхэм сайд гишүүдээ хуралд нь суулгаж чаддаггүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан муу дүн тавьжээ.

Ер нь судалгаанд оролцогчид УИХ дахь АН, МАН, МАХН-МҮАН Шударга ёс эвсэл, ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, сэтгэл хүртэл сайн ажиллаж чадахгүй байна. МАН хүчтэй сөрөг хүчин байж, ард түмний дуу хоолой болж, эрч хүчтэй ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг өрнүүлж байсныг энд дурдах хэрэгтэй.

2.    Шинэчлэлийн Засгийн газрын гишүүдийн явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ:

3.    Засгийн газрын гишүүдээс антирейтингтэй улс төрчид:

Судалгаанд оролцогчид Шинэчлэлийн Засгийн газрын 18 сайд, УИХ-ын гишүүдийн 80%-д нь хангалтгүй, үйл ажиллагаанд нь муу гэсэн үнэлгээ өгчээ. Энэ нь ард иргэд Засгийн газарт итгэл алдарч, итгэх итгэлгүй болсныг харуулж байгаа юм.

Ялангуяа одоогийн засгийн газрыг тэргүүлж байгаа Н.Алтанхуягийн танхимын гишүүд багаар ажиллаж чаддаггүй, толгой томтой, бие даасан тоглолт их хийж байна гэсэн байр сууринаас сөрөг үнэлэлт дүгнэлтийг судалгаанд оролцогчид хийжээ. Иргэдээс өгсөн сөрөг үнэлгээгээр нь засгийн газрын сайдуудыг жагсаахад ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө 4-т жагсааж байгаа явдал нь өмнөх үе үеийн ерөнхий сайдуудаас нэр хүндийн хувь муу байгааг, өөрөөр хэлбэл, өмнөх ерөнхий сайдууд рейтингээрээ шилдэг улс төрчдийн топ 5-д багтдаг байсан бол энэ үнэлгээ өнөөдөр эсрэгээрээ өөрчлөгджээ.

Нийгэмд Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүнд муу байгаа нь эрүүл мэндийн болоод бүх салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний чанар муудаж, эхнээсээ уналтанд орж байгаа, үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж худалдан авах чадварт муугаар нөлөөлсөн, инфляци, долларын өсөлтийг хязгаарлаж чадахгүй байгаатай шууд холбон үзэж судалгаанд оролцогчид сөрөг үнэлгээ өгсөн байна.

4.    Улаанбаатар хотын удирдлагаас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд өгсөн иргэдийн үнэлгээ:

Улаанбаатар хотын одоогийн удирдлагуудад, тодруулбал засаг дарга Э.Бат-Үүлийн үйл ажиллагааг иргэд ерөнхийд нь хангалттай гэж үнэлсэн хэдий ч дүүргүүдийн засаг дарга нарын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус, үйл ажиллагаа нь муу байдгаас Улаанбаатар хотын удирдлагууд бүхэлдээ судалгаанд оролцогчдоос хангалтгүй гэсэн үнэлгээ авчээ.
Эндээс харахад Улаанбаатар хотын хэмжээнд Ардчилсан намын рейтинг унах болсон, засаг дарга Э.Бат-Үүлийн нэр хүнд, үйл ажиллагааны үр дүнг баллуурдаж байгаа хүчин зүйл бол Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд, тэдний данхар бүтэц, тэдний алдаатай үйл ажиллагаа, дүүргүүдийн засаг дарга нарын рейтинг хангалтгүй байгаа нь шууд нөлөөлж байна гэж дүгнэж болно
.

 ”Стратеги” Академаас танилцуулан улс төрийн рейтингийн судалгаа:Улаанбаатар хотын хэмжээнд 2012 оны УИХ-ын

сонгуульд иргэдээс улс төрийн намын төлөө өгсөн саналыг нь авч үзвэл Ардчилсан намын төлөө 35,05%, Монгол Ардын Намын төлөө 24,82%; харин 2013 оны МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн судалгааны дүн мэдээгээр Ардчилсан намыг 35,8%, Монгол Ардын Намыг 23,2% нь тус тус дэмжсэн дүн мэдээ байдаг.

Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, эдийн засгийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд наалдахгүй, инфляци, долларын ханш хяналтаас гарсан, эрүүл мэнд,  уул уурхайн салбар уналтанд орж байгаа зэрэг нөхцөл байдал нь Ардчилсан намын нийгмийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь энэ удаагийн судалгааны дүнгээс харагдаж байна.

Эндээс Ардчилсан намын рейтинг өнгөрсөн сонгуулиудаар дээд түвшиндөө хүрч ханасан, одоо тэдний удирдлагуудаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас шалтгаалж уруудах төлөв рүүгээ шилжиж байгаа дүр зураг харагдаж байна. Нийгмийн гишүүдийн дунд дээрх төлөв байдал газар авбал энэ нь Ардчилсан намын хувьд аюулын харанга дэлдсэн дохио юм.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Улаанбаатар хотод АН-ын нэр хүнд, рейтинг ханасан, цаашид уруудах хандлагатай байгаа нь эрх баригчдын алдаатай бодлого, үйл ажиллагааны нөлөөлөл гэж дүгнэж болохоор байна.

Харин Монгол Ардын Намын нэр хүнд, рейтинг бага зэрэг өссөн нь тэдний сөрөг хүчний үйл ажиллагаа эрчимжсэн гэхээсээ илүү эрх баригчдын нэр хүнд олон түмний дунд хангалтгүй байна.


URL:

Сэтгэгдэл бичих