Л.Гүндалайн дүрмийг хэрэгжүүлэх үү

 gundalai

       Ц.Оюунгэрэл сайдын сүүдэрт Төрийн хэлний зөвлөл гэж нэг байгууллага сайн муугаараа ихэд дуудуулах болжээ. Ядахад л өнөөдрийн цахим хуудаснаа түүний гаргасан гэх “Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмж” нь тэр чигээрээ алдаа байсан тухай шуугиадхав. Уг нь сайд маань сүрхий ном бичдэг мундаг зохиолч хэмээн шуугиан тарьдаг сан.
Гэтэл Төрийн хэлний зөвлөлийн зөвлөмжөө алдаатай хэвлүүлсэн нь түүний нэрэнд бас л сайнаар нөлөөлөхгүй нь мэдээжийн хэрэг. Харин нэгэн хөндлөнгийн эх сурвалжийн хэлж байгаагаар баруунд боловсрол эзэмшсэн Ц.Оюунгэрэл сайд энэ зэргийн алдаа бол байх асуудал. Ер нь манай зөв бичих дүрэм их хатуу, тэгэхээр уян хатан дүрэм боловсруулах хэрэгтэй хэмээсэн тухай шивнэв.
Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн санаачилж байсан дүрмийг дэмжихэд болохгүй зүйл алга гэжээ. Л.Гүндалай нэгэнтээ “Бид зөв бичих дүрэм гэж бага насны хүүхдийг тамлаж байна. Эр эм эгшиг гэж юу байдаг юм. Тэр ы, ий энэ тэр ч хэрэггүй. Ахийн эгчийн, аавийн ээжийн гээд адилхан л бичихгүй юу” хэмээн нэг хэсэг хэвлэлээр шуугисан. Тэгвэл Ц.Оюунгэрэл сайд Л.Гүндалайн энэ дүрмийг хэрэгжүүлэх гээд байна уу. Яагаад байна вэ.

Ч.Дорж
unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих