С.Ганбаатар гишүүн ”онолдов”

80_610_350Төр, түмэн олноо хүндлэн босч зогсоод үг хэлнэ хэмээн сонгогдсон цагаасаа эхлэн босч үгээ хэлж байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар, “босоо” гэх автортай болсон. Бас болоогүй бие даагчдын албан ёсны байр суурийг илэрхийлэхдээ “Монгол хүний төлөө” гэх уриалга дэвшүүлсэн гээд түүнээс үргэлж шинэ содон зүйл гарч байдаг билээ.

Тэгвэл, эрхэм гишүүн маань сүүлийн үед монголчууд неолиберализмд бүрэн өртсөн талаар ном гаргасан билээ. Монголчуудыг бүрэн автсан шалтгаанаа тэрбээр ийн тайлбарлажээ. С.Ганбаатар гишүүн хэлэхдээ “Цөөн тооны элитүүд хэвлэл мэдээллийг гартаа атгах нь неолиберализмын дэлгэрч байгаа нэг хэлбэр юм. Шударга бус системийг оршин тогтнох, хэвээр хадгалах нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүмүүсийг хэрхэн тухайн системийн талаар эерэг бодолтой байлгах түүнээс өөр хувилбар байхгүй гэдэгт итгүүлэх, ажлаа алдахаас айдаг болгох, өөр зүйлст анхаарлыг нь сатааруулж завгүй байлгах зэргээр юу бодож итгэхийг нь хянахад хэвлэл мэдээлэл зайлшгүй шаарддагатай. Өнөөдөр монголчууд бодит бус хиймэл ертөнцөд өөрсдийн сонголтоор биш, бусдын сонголтоор яг л фермд хашуулсан гахай тахиа шиг амьдарч байна” хэмээсэн байна.

Түүнчлэн мөнхийн ярьдаг сэдэв нь болох Оюутолгойн асуудлаа ч мартаагүй ярьсан бөгөөд Засгийн газрын алдаан дээр хөрөнгө оруулагчид овжин тоглож байна. Оюутолгойн асуудлыг Засгийн газар ямагт анхаарлын төвд байлгах учиртай хэмээжээ.

МОНГОЛЫН МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих