Азийн хатан мисс Г.Оюунгэрэлийн нөхөр мөрийтэй тоглоомын хэргээр шалгагдаж байна

“Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллаж багагүй амжилт олж чадсан. Гэвч Солонгосчуудын загварын ертөнцөд цахиур хагалж чадсан энэ бүсгүйг Монгол “Гоёл” төдийлөн тоолгүй үлдээж байлаа.

“Тахь ко” компанийн захирлын эрх танхил охин, багагүй хөрөнгө мөнгөн дунд туйлж өссөн, хэзээ ч эд хөрөнгөөр дутаж байгаагүй учраас Дизейнеруудын холбооныхон түүнийг өөрийн хүн болгож чадаагүй. Тиймдээ ч “Топ модель” гэсэн цолыг олгоогүй гэсэн явган яриа бий. Өөрөөр хэлбэл алтны магнат Ц.Мянганбаярын өврийг дулаацуулаагүй цөөхөн загвар өмсөгчдийн нэг гэсэн яриа хүртэл гараад дарагдаж байлаа.

Одоогоос олон жилийн өмнө 2007 онд Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан “Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран “Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэх өргөмжлөлийн эзэн болсон Г.Оюунгэрэл нэг хэсэг Ерөнхий сайд С.Баяртай нэр холбогдож, Жаргалан хотхонд байрлах С.Баярын нууцхан хаусанд тухлаж, гадаадад болзож, тусгай нислэгээр хамтдаа зугаалж байсан тухай амтай болгон л ярьцгаадаг.

Гэвч тэрээр энэ ярианд цэг тавьж, “Монросцветмет”-ийн босс, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн Б.Бадрахтай хайрын романс хэлхэж багагүй дуулиан тарьж байлаа. Азийн хатан хааны дурлалт залуу гэгдэж буй Б.Бадрахын  хувьд Г.Оюунгэрэлээс зургаан насаар дүү нэгэн. Хосууд гэрлэлтээ батлуулж, хуримаа хийгээгүй ч тэдний хамтын амьдралыг ар гэрийнхэн нь тун сайн хүлээж авсан. Экс гишүүн Х.Бадамсүрэн шинэхэн бэрдээ зориулан хагас тэрбумаар Зайсанд тохилог хаус авч өгсөн бол Г.Оюунгэрэлийн ээж, “Тахь ко” компанийн захирал хатагтай гэрийнх нь тавилгыг гадаадаас өндөр үнээр захиалж авчруулсан. Хосууд хөөрхөн хүүтэй болж, хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа.

Гэвч эрхэм гишүүний хүү мөрийтэй тоглоомонд хэт автаж, болох болохгүй хүмүүстэй нийлж байгаа нь алдартай загвар өмсөгч бүсгүйн сэтгэлийг зовоож байгаа сурагтай. Өнгөрөгч амралтын өдрүүдээр Сүхбаатар дүүргийн 1 хороо DHL компанийн байранд хэсэг этгээдүүд покер тоглож байгаад баригдсан.

91d5518fad8eae1cbig

Эдгээр мөрийтэй тоглоомчдын дунд Азийн хатан хаан, мисс Г.Оюунгэрэлийн нөхөр, экс гишүүн Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах байжээ. Хамгийн ноцтой нь Б.Бадрах УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр руу хутга барин дайрсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа “Мунзуй” хочит Г.Нямдоржтой хамт байсан бөгөөд  тэдний тээврийн хэрэгсэлд цагдаа нар нэгжлэг хийх үеэр  гарын сүх, хутга зэрэг хүйтэн мэс, мөрийтэй тоглоомын зориулалтын хясаа, цүнх сав, их хэмжээний мөнгө байсан гэнэ. Үүнээс гадна юу нь үл мэдэгдэх бодис хурааж авсан бөгөөд уг бодисыг шинжлүүлж байгаа аж. Зарим хүмүүс тэдний машинд мансууруулах төрлийн бодис байсан гэж ярьж байна.

Монгол улс мөрийтэй тоглоомын хатуу хуультай. Эрүүгийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5- 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 cap хүртэл хугацаагаар баривчлах ялтай. Гэвч нууцаар мөрийтэй тоглоом зохион байгуулдаг газрууд олширч, монголын баячууд энэ төрлийн хэрэгт байнга нэр холбогдох болоод байгаа.

Одоогийн байдлаар “Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс Г.Оюунгэрэлийн нөхөр Б.Бадрах болон түүнтэй хамт явсан хүмүүст  Эрүүгийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Харин тэднээс хурааж авсан үл мэдэгдэх бодис мансууруулах төрлийн бодис гэдэг нь батлагдвал энэ ял бүүр ч хүндрэх нь тодорхой. УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн хүү БадрахыН төрсөн ах Бүрэнжаргал өмнө нь Монгол банкны Ерөнхийлөгч асан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын хүүтэй хамт мансууруулах бодис тээвэрлэж  байгаад цагдаа нарт шалгагдаж байсан удаатай.

Эх сурвалж: shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих