Туул дагасан барилга байгууламж юунд хүргэх бол? Хотын дарга аа
Энэхүү Туул голын хөвөөг дагасан олон арван хаус хувийн эзэмшлүүдийн эмх
цэгц учир замбарааг олоход нилээд төвөгтэй болсон хэмээн хэлж болохоор аж. Учир нь хэн дуртай хөрөнгө мөнгөтэй, том албан хаагчид хаана ч байшин барилга барьж өөрийн эзэмшилтэй болох сонирхол өнөөгийн нийгэмд нилээдгүй өргөн ойлголт болсон хэмээн харахаар ажээ.
Өглөө Туул голын хөвөө эргэ, үерийн далан дагасан тэмдэглэлийн үзүүр хааш нь хөтлөхийг үл мэднэ. Хөөрхий Туул гол маань өнөөдөр өнгө гундуухан л харагдах агаад туулын бургас нь хаврын цийлгэр наранд биеэ ээнгээ үе үерхэн сэвэлзэх салхин аясаар өдөр хоногийг элээн байгааг харж болохуйц. Гэтэл их хотын хөгжил өнөөдөр туулын эргэ даланд тулаад ирчихсэн хэзээ язаагүй л туулыг ширгээд алга болсон байхыг үгүйсгэх аргагүй болсон байна.
Туулын бургасыг сэргээн дахин тарина хэмээн засаг төр маань хичнээхэн яриад ч хэрэгжээд байгаа зүйл одоогоор нүдэнд тусах нь даан ховор ажээ. Харин ч туул руугаа шахсан бүтээн босголт энд тэндгүй л харагдах агаад даланд нь тулгасан бүр зарим нь далан дотор нь баригдаж эхэлсэн байх нь нүднээ ил байх. Өнөө сайхан хэлж ярьдаг байгаль дэлхийгээ онгон дагшинаар нь хайрлаж хамгаална хэмээн сайхан амлаж, ярьж иргэдийнхээ чихэн дээр цэцэг ургуулаад сурсан төрийн дээдчүүл, баячуудын мэдлийн барилга байшин, хувийн хаусууд л Туулын хөвөө рүү шахан баригдсаар л…
“Эрдэнийн төгөл” хэмээх энэхүүү хотхон нь хотын захирагч Э.Бат-Үүлийн нэр дээр байдаг хэмээн тэнд оршин суугчид хэлж байсан ба уг хотхон нь машин зам явдаг байсан далангийн хажуу руу шахан баригдаж зам хаасан агаад одоо бол цааш нэвтрэх ямар нэгэн боломжгүй болгосон байна. Ийнхүү хэн дуртай хөрөнгө мөнгөтэй нэгний эрх мэдлийн хүрээнд хийгдэж буй уг барилгуудын үр дагавар юунд хүргэх бол хэмээн бодоход илүүдэхгүй л болов уу?
Яагаад энэхүү зүйлийг хөндөн ярих болсон тодорхой Улаанбаатар хотын маань цэвэр усны нөөцийн сан хэмээн хэн хүнгүй яригдах Туул голын хөвөөнд баригдах энэ олон барилга байгууламжийн нөлөөгөөр ямархан үр дүн гарахыг одоогоор хэн ч мэдэхгүй. Гэтэл цэвэр усны нөөц газраа энэ олон учир замбараагүй баригдсан барилга байгууламжийн бохир усыг хаашаа, хаана шингээдэг юм бол! Хөрсний нэвчил үүсээд туул гол руу орж байгааг ч үгүйсгэх аргагүй болсон мэт. Жилийн жилд л яригдаж байгаа туул голд амьдардаг загас олноор үхэж байгаа гэх яриа ч үүнийг батална.
Дэлхий дахинаа цэвэр усны тухай асуудал үүсээд байгаа. Гэтэл манай улаанбаатар хотын мээр хүртэл их хотынхоо цэвэр усны сан хөмрөгө гэдэг хатан туулынхаа эрэг хөвөөг хүртэл сул орхихгүй байшин барилга барьж түүний оршин тогтнох нөхцөлийг нь хааж байгаа нь байгаль орчны онгон дагшин байдалд тэр тусмаа ард иргэдийнхээ аюулгүй амьдрахын баталгаа болсон цэвэр усныхаа нөөц дээр бие засаж, бохирдуулсаар л байх уу? Хотын дарга аа
Эх сурвалж: www.bolod.mn
Сэтгүүлч: Чой
URL:













