Эхнэр лүү мессэж бичлээ хэмээн зодож хөнөөжээ

527-1389583876f543ae23fd03d484originalӨнөөгийн нийгмийн бэрхшээл амьдрлын саад бэрх, сэтгэлзүнй хямрал дарамтаас болж монголчууд улам бүр ухаан санаагаа алдаж байна. Аливааг эрүүл ухаанаар эргэцүүлэн тунгаахын оронд уурын мунхагаар шийдэх болж. Нэгэн залууг эхнэр лүү мессэж бичлээ хэмээн хартай эр зэрлэгээр зодож амь насыг нь хөнөөжээ.

Б.Баасандорж гэгч залуу Хан-Уул дүүргийн 16-р хороо, Яармагийн Буянт-Ухаагийн 24-р гудамжинд иргэн Ц.Б-г “эхнэр лүү мессэж бичлээ” хэмээн үл ялих зүйлээр шалтаглан гэртээ дараа нь машиндаа удтал зэрлэгээр зоджээ. Түүнд дүү Ц.Мөнхжаргал нь туслаж “чи миний эгч рүү мессэж бичдэг хэн бэ “ хэмээн  гэрт байхад нь өшиглөжээ. Баасандорж талийгаачийг гэрээсээ чирж гарган машинд үргэжлүүлэн зодоод гудамжинд гаргаж хаяжээ. Талийгаач цээжний хөндийн гэмтэл, хоёр талын хавиргын олон хугарал, цээжний хөндийн цус алдалтын улмаас тусламж авч чадалгүй байсаар нас барж.

Мөнхжаргал болон Баасандоржийн эгч, эхнэр нь зодуулсан залуу босож чадахгүй хэвтэж байгааг нь мэдсэн ч түргэн тусламж дуудсангүй, цагдаад хандаагүй гэнэ. Тэд мөрдөн байцаалтанд хохирогчийг босоод явчихсан байх гэж бодсон хэмээжээ. Мессэж хүлээн авагч эхнэр нь нөхрөөсөө айгаад туслаагүй гэж мэдүүлжээ. Ийнхүү ганц мессэжийн төлөө нэг хүн амиа алджээ. Шүүх Баасандоржид 18 жилийн хорих ял оноосон бол дүү, эгч, эхнэрт нь хүний амь нас аюулд орсон үед тусламж үзүүлээгүй хэмээн 2-3 жилийн ял оноожээ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих