Байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дахь гаалийн газрын хяналтын бүсээр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завдсан хэрэг илэрчээ.
Уг гаалийн газрын хяналтын бүсийн гарах чиглэлд шалгагдаж байсан MITSUBISHI SPACEGEAR маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ.
Гэмт хэргийн шинжтэй уг үйлдлийг тус газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт шалгалтын явцад олж илрүүлэн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын цагдаагийн тасагт хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлээд байна.
Н.Туяа montsame
URL:








