Канад ОХУ-д томоохон хориг тавина

32_9769921be694d6e8344e99a3f8789e24a95eb89cУкраины асуудлаас болж ОХУ-д олон хориг арга хэмжээ авсан Канад улс хориг арга хэмжээгээ улам өргөтгөх болсноо орон нутгийн цагаар 4-р сарын 12-нд мэдэгдсэн байна. Үүнд, Крым болон Севастополийн Сонгуулийн хорооны хоёр даргыг Канадын хилээр нэвтрэхийг хориглох, Крымийн нефть, байгалийн хийн компануудад хориг тавих зэрэг багтаж байна.

Канад хориг арга хэмжээгээ нэмэгдүүлэх замаар ОХУ-ын дарамтыг хүндрүүлэхийг зорьж байна. 12-ны өдөр тус улсын гадаад хэргийн сайд Жон Бэрд хэлэхдээ, Канад холбоотнуудтайгаа хамтарч цаашид олон арга хэмжээ авч, ОХУ-ыг ганцаардуулах болно гэжээ.

Өнгөрсөн хэдэн долоо хоногт, Канад улс нэгэнт ОХУ-ын албан тушаалтан, байгууллага нэгжүүдэд нэлээд олон хориг арга хэмжээ авсан юм. Канадын хэвлэлийнхний мэдээлснээр, Канад улс сарын өмнө ОХУ-аас татсан элчин сайдаа 4-р сарын 4-нд дахин Москвад томилсон байна.

\Д.Х\


URL:

Сэтгэгдэл бичих