Орхон аймгийн цагдаагийнхан аюултай гэмт хэрэгтэнг илрүүлжээ

Сүүлийн үед хөдөө, орон нутагт гарсанонц аюултай, хүнд ноцтой гэмт хэргүүдийг цагдаагийн ажилтнууд анхааралдаа авч эрэн сурвалжлах, илрүүлэх ажлыгцуцалтгүй хийж байсан юм.
2012 онд Завхан аймагт хувиараа жижиг үйлдвэрлэл эрхлэгчА-д хүч хэрэглэн /дайран довтолж/ 1 сая төгрөг дээрэмдсэн, Орхон аймгийн иргэн Д-г хэрцгийлэн хүчиндэж эд зүйлийг нь дээрэмдсэн, Булган аймгийн төвд өндөр настан эмэгтэй Л-ийн хоолойг хутгаар хэрчиж амь насыг нь зэрлэгээр бүрэлгэж үнэт эдлэлийг нь дээрэмдсэн аюултай хэргүүд шил, шилээ даран гарсан юм.
Дээрх ноцтой гэмт хэргүүдийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбат, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч Г. Бат-Эрдэнэ нар мэргэжлийн өндөр ур чадвар, арга ажиллагаа, сонор сэрэмж гарган, хяналтаар илрүүлэн тогтоосон байна. Дээрх гурван гэмт хэргийг Завхан аймгийн харъяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, өмнө нь хулгай дээрмийн хэргээр яллагдаж байсан, оргодол гэмт хэрэгтэн Цогхүүгийн Анхболд гэгч этгээд үйлдсэн болохыг хөдлөшгүй баримтаар тогтоожээ.
Гэмт хэрэгтэн Ц. Анхболдод үйлдсэн хэрэгт нь Булган аймгийн Сум дундын шүүхээс 25 жилийн хорих ял шийтгэл ноогдуулжээ.
URL:













