Украин Оросоос байгалийн хий авахаа зогсоов

9ce0bd5c9fe40786e9b5232c75dd43c5_LМОСКВА. /Ёнхап/. Украин улс энэ сарын 9-ний өдрөөс эхлэн ОХУ-аас байгалийн хий импортлохоо зогсоосон гэж тус улсын Эрчим хүч, нүүрсний аж үйлдвэрийн сайд Юрий Продан мэдэгдэв.

Сайд Ю.Продан энэ сарын 9-ний өдрийн засгийн газрын хуралдаанд, “өнөөдрөөс эхлэн Украин улс ОХУ-аас байгалийн хий импортлохоо зогсоосон. Импортыг зогсоосон шалтгаан нь энэ сарын 1-ний өдөр ОХУ-аас байгалийн хийн үнийг нэмсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад оршино” гэж мэдэгджээ. Украин улс хийн импортоо зогсоосон ч хийн үнийг буцаан буулгах талаар ОХУ-тай үргэлжлүүлэн хэлэлцээ хийх болно гэж Ю.Продан хэлсэн байна. Түүний хэлж буйгаар, Украин улс ОХУ-д сүүлийн гурван сарын хийн төлбөр болох 550 сая долларыг төлж барагдуулаагүй байгаа аж. ОХУ энэ сарын 1-ний өдрөөс эхлэн Украинд нийлүүлэх хийн үнэ 1000 шоо метр тутамд 268 доллар байсныг 485 доллар болгон өсгөсөн билээ.

А.Цацралт montsame


URL:

Сэтгэгдэл бичих