“Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн уралдаан зарлалаа

61f44f92420da7ed820cf70a8a2a3917_LМонгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас яруу найраг сонирхогчид болон яруу найрагчдын дунд “Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн уралдааныг зарлаж байна.

Уралдааны урьдчилсан шалгаруулалтад оролцогч бүр 1 шүлэг ирүүлэх бөгөөд шүлгийн хэлбэр ямар ч байж болох бөгөөд агуулга нь онцгой байдлын алба, гал сөнөөгч, аврагчийн мэргэжлийн онцлог, гавьяат үйлсийг сурталчилж алдаршуулсан байвал зохих юм байна.
Харин урьдчилсан шалгаруулалтаас шалгарсан 21 уран бүтээлч нь 3 шүлэг бэлтгэж ирэх ба 1-ийн даваа Чөлөөт сэдэвтэй, 2-ын даваа Эх орны сэдэвтэй, 3-ын даваа Онцгой байдлын албаны сэдэвтэй байх аж.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг сэдэв тус бүрт нэгээс гуравдугаар байр тус бүр нэг, тусгай байр, үзэгчдийн байр шагнал тус бүр нэгийг шалгаруулж, 100.000-1.000.000 төгрөгийн шагнал гардуулах юм байна.
Материалыг ирэх тавдугаар сарын 28-ны өдрийн дотор ОБЕГ-ын Тамгын газарт гэсэн хаягаар /шуудангаар болон өөрийн биеэр, цахим d_byambatsogt@nema.gov.mn хаягаар/ хүлээн авах аж.

 


URL:

Сэтгэгдэл бичих