Хотын захиргаа барих газарт буй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтооно
Захирамжийн хүрээнд Хотын захиргааны шинэ цогцолбор барихтай холбогдуулан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханын материал” хувьцаат компанийн 9.2 га газрын үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжийн хөрөнгийн үнэлгээг хийхийг тусгажээ. Одоогийн зах зээлийн үнийг тогтоох ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна. Түүнчлэн дээрх ажилд шаардагдах хөрөнгийг НЗДТГ-ын батлагдсан төсвийн төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгалаа.
URL:














