“Йонсей” эмнэлгийн түмнийг төөрөгдүүлсэн булхай илэрч үйл ажиллагааг нь зогсоожээ

yonsei-emnelegЭмнэлгийн үйчилгээгээрээ Монголчуудыг хошууруулаад байгаа Солонгосын анагаах ухаан манайд хүчээ авч буй нь нууц биш. Гэтэл өвчиндөө шаналсан хэн бүрийн найдвар тавин зорьдог  Хангуг эмч нарын мэдлэг үнэхээр хил дамнан судас ханах чадвартай юу гэвэл бас л хэцүүхэн хариулт болох байх.

Ямартай ч Солонгос эмч шүтсэн зарим иргэддээ анхааруулж хэлэхэд МХЕГ-аас явуулсан шалгалтанд бүдэрч, бүр эмчлэх эрхгүй дадлагын Солонгос оюутныг хүртэл эмч нэрээр ажлуулж байсан гэх шуум тархаасан “Йонсей” эмнэлэг монголчуудад үйлчилгээ үзүүлэх эрхгүй болжээ.

Тус эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг МХЕГ-аас гаргасан байна. Уг нь бол Солонгостоо угсаа гарвал сайтай гэгдэх  “Йонсей” эмнэлгийг нийслэлээс 50%-ийн хөрөнгө оруулалтыг нь шийдэн үйл ажиллгаа явуулах эрхийг найрсагаар тавьж өгсөн ч ядарсан монголчуудыг хөөрхөн дөнгөсөөр 18 жилийн нүүр үзсэн  “Йонсей” эмнэлгийн түмнийг төөрөгдүүлсэн булхай илэрч ийнхүү үйл ажиллагааг нь зогсоожээ.

Азтай

Fact.mn


URL:

Нэр: сар Огноо: 17 November 2015

Ионсей эмнэлэгийн эмч нар сайн шүү. Чадварлаг. Манай нөхөр, хүү, би өөрөө бүгд л тэнд хагалгаанд орж байсан. Маш сайн үйлчилгээтэй, чин сэтгэлээсээ, ажиллаж үйлчилдэг. Хээл хахууль байхгүй.

Нэр: Dexter Огноо: 20 November 2015

Угаасаа арчаагүй эмч гэж хэлхэд хэцүүхэн хүмүүс байдышдээ. Хүний амиар тоглосон шаарнуудад нэг л өдөр гэсгээлийг нь хүртээнэ дэ

Нэр: Anonymous Огноо: 5 October 2016

ene emnelgiin dugaar ni bnu

Сэтгэгдэл бичих