Залуус амралтын өдрөө завгүй өнгөрүүлдэг боллоо
Монголын Залуучуудын Холбоо энэ зуныг залуусыг завгүй өнгөрүүлэх олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа бөгөөд амралтын өдрүүдээр “Унадаг дугуйн тогтмол аялал”-ыг хийж байгаа бол МЗХ-ны дэргэдэх Аялал жуулчлалын корпораци “Хустай нуруу-2014” аяллыг эхлүүлсэн бөгөөд нүүдэлчдийн соёл, малчдын амьдрал аж ахуйтай танилцах, зэрлэг амьтан ажиглах танин мэдэхүйн зорилготой I ээлжийн аялал өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдсан байна. Уг аялалд МУБИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн 30 оюутан залуус оролцож Монгол орны газарзүйн гайхамшиг болсон хангай, говь, хээр хосолсон үзэсгэлэнт тогтоц бүхий “Хустайн” БЦГ-аар аялаж, Монгол малчин ардын хаврын улирлын ахуй амьдралтай танилцаж, төл мал тэврэн, зэрлэг адуу тахь, буга согоо, тарвага зурам гэх мэт олон зэрлэг амьтдыг харан баясаж амралтын өдрөө танин мэдэхүйн ач холбогдолтой аялан зугаалж өнгөрүүллээ. Цаашид энэ аялал амралтын өдөр бүр зохион байгуулагдах бөгөөд залуус байгалийн сайханд амарч зугаалж, спиртыг биш спортыг сонгож чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болох нь байна.
URL:


















