С.Сvхбаатар: Хvмvvс наадмыг битгий шоу болгоорой гэж захисан
-Нээлтийн тоглолтод 4000 гаруй хvн оролцоно-
Энэ жил Хvннv гvрний тvvхт 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож буй учир Улсын баяр наадмаар хамтатган тэмдэглэхээр болсон билээ. Тиймдээ ч наадмын нээлтийн тоглолтыг сvр жавхлантай хийхээр болоод буй. Харин уг тоглолтыг ямар уран бvтээлчдээр найруулуулахыг саяхан сонгожээ. Vvнд Тєрийн шагналт, бvжиг дэглээч С.Сvхбаатар, VДБЭЧ-ын ерєнхий найруулагч Б.Ганболд, Ардын жvжигчин, Тєрийн хошой шагналт, хєгжмийн зохиолч Н.Жанцанноров нар багтсан юм. Ингээд С.Сvхбаатартай нээлтийн тоглолтын талаар яриа єрнvvллээ.
-Улсын баяр наадмын нээлтийн тоглолтыг найруулах уран бvтээлчдийн нэр тодорч, та багтжээ. Тэгэхээр тоглолтыг ямар байдлаар хийх талаар ярилцаж, уран бvтээлчдээ сонгосон байх. Тэгээд ч олон ой тохиож буй болохоор нэлээд том хэмжээнд хийх болов уу?
-Тvvхт олон ой тохиож, энэ бvхнийг давхар тэмдэглэсэн баяр наадам болох нь. Тэгэхээр наадмын нээлтийн тоглолтоор vндэсний урлагаа сурталчлахаар найруулагч бидний санаа оноо тогтоод байна. Наадмын нээлтийн ажиллагаа тєрт ёсны уламжлалын дагуу эхлэхээс гадна эзэнт гvрний тvvхийг харуулсан дєрвєн хэсгээс бvрдэх юм. 4000 гаруй хvний бvрэл-дэхvvнтэйгээр тоглолтоо хийхээр болж, ажлаа эхлvvлээд явж байна. Морьтон цэргvvд гэхэд Монголын тvvх, домгийн хэсгийг харуулна. Монголын ардын армийн цэрэг, офицеруудаас бvрдсэн 1000 гаруй морьтон цэрэг оролцох юм. Монгол хvний бэлгэдэл бол сvvн цагаан сэтгэл. Тиймээс сvvгээ дээдэлсэн уран бvтээлvvд тоглохын зэрэгцээ хурдан морьдын тухай ч оруулах болно. Тєр шашны уламжлалт ёс дэг бий. Тэгэхээр магт дуунаас оруулна л даа. Зєвхєн хєгжимчин, дуучин гэхэд 1500 гаруй уран бvтээлч багтсан байгаа. Эдгээр уран бvтээлчийн дунд Монголын мэргэжлийн морин хуурч, уртын дуучин, Завхан аймгаас оролцох 999 морин хуурч хvvхэд багтсан байх жишээтэй. Мєн 500 шахам алдарт бие биелээч, уран сайханч оролцоно. Монголын ирээдvй болсон гимнастик, жvжгийн хvvхдvvд нээлтийн тоглолтод уран бvтээлээ vзvvлэхээр болоод байна. Дээр нь эртний домогт баатруудын сургааль vгийг айлдана.
-Нээлтийн тоглолтод маш олон хvн оролцох нь ээ дээ?
-Тэгэлгvй яах вэ. Намайг найруулна гэдгийг сонссон хvмvvс олон сайхан санал тавьсан. Тэгээд бvр язгуур урлагийн зан заншлыг харуулсан уран бvтээл оруулаарай, битгий шоу болгоорой гэж хэлж байлаа. Тэгэхээр миний хувьд Монголынхоо vндэсний урлагийн тєлєє явдаг учраас ард тvмний тvvхэн улбаатай баяраараа монгол уламжлалаа дээдлэхийг гол зорилгоо болгож байна. Vvнээс найруулагчийн бодол амтагдах болов уу. Би нээлтийн тоглолтынхоо зєвлєхєєр Сосорбарамыг авсан. Миний саналыг сайхан хvлээж авч, хамтран ажиллаж байна. Бид ард тvмнийхээ тvvхэн уламжлалаа vзvvлье гэдэгт санаа нэгдсэн. Тэгэхээр тvvхт ой давхацсан баяр наадмаар монгол уламжлалаа харуулахаас гадна vндэсний урлагаар дамжин хєгжиж ирсэн гайхамшгийг vзvvлэхийн зэрэгцээ ирээдvй болсон хvvхдvvд уран бvтээлээ хvргэнэ. Vvгээрээ бас наадмын онцлог, бусдад гайхуулах зvйл багтсан хэрэг. Нєгєєтэйгvvр, ардын урлагаа сонгодог болгож хєгжvvлж чадсан алдартай бvжиг дэглээч, хєгжмийн зохиолчдын бvтээлийг эгшиглvvлнэ. Vvгээр монголчууд ёс заншлаа авч vлдсэн юм аа гэдгийг харуулна. Мєн “Архиа бага ууж, сvvгээ их ууя” гэсэн Ерєнхийлєгчийнхєє уриаг дээдэлж, Зууны манлай бvжиг дэглээч Ц.Сэвжидийн мєнхлєн vлдээсэн “Сvvн далай ээж” бvжгийг 100 гаруй эмэгтэй Монголыг зорин ирсэн хvмvvс зочид тєлєєлєгчид хvргэх гэж байна.
-Улсын баяр наадмын нээлтийн тоглолтыг ямар уран бvтээлээр эхлvvлэх бол гэдэг нь сонирхол татаж байна. Магадгvй бvжгээр эхлэхийг vгvйсгэхгvй юм?
-Хэдийгээр Сvхбаатар бvжгийн хvн боловч дэлхийн хvн тєрєлхтєн бvгдээрээ бvжиглэдэг. Бvжиг гэдэг дэлхийн хvн тєрєлхтний мєнхийн хєдєлгєєн. Харин монголчууд бол бие биелгээ гэдэг гайхалтай зvйлийг биедээ шингээж чадсан. Тийм ч учраас нээлтийн тоглолтод оролцож байгаа морь ч, уран бvтээлчид ч хєдєлж байх юм. Цэнгэлдэх хvрээлэнд нэг дуучныг гаргаж ирээд дуулуулах нь ямар ч утгагvй. Нєгєєтэйгvvр Монголын баяр наадам утгаа алдана шvv дээ. Харин Монголын уламжлалт зан заншлыг хєдєлгєєн, хєгжим, дуугаар хослуулна. Яагаад гэвэл, нээлт гэдэг зvйл дээрээ бид хєдлєх л ёстой. Vvгээрээ хєл зэрэгцэн, хурдаараа явж чадаж байгаа гэдгээ харуулах учиртай.
-Рок, попын уран бvтээлчид оролцох уу. Хэн, хэн дуулахыг сонирхуулж болох уу?
-Орчин vеийн тєлєєлєл болсон рок попынхныг оруулалгvй яах вэ. Учир нь, ардын язгуур урлагаас орчин vеийн гэж яриад байгаа зvйл хєгжсєн. Тиймээс нээлтийнхээ тоглолтод оруулна. Тэр, энэ гээд нэрийг нь дурдаад ямар хэрэг байна. Хамгийн гол нь, мэргэжлийн урлагийн чадварлаг бvх л уран бvтээлч тоглолтод оролцох юм. Тvvн дээрээс нийслэлийн есєн дvvргийн тєлєєлєл болсон бие биелээч, уран сайханчид тоглолтод бvжиглэх юм.
-Нээлтийн тоглолтод хэдэн тєгрєг гаргаж байгаа вэ?
-120 сая тєгрєгийг нээлтэд зарцуулна гэж гаргасан байна билээ. 1000 хvvхэдтэй чєлєєт сэтгэхvйн уран сайхны vзvvлбэр vзvvлэх, мєн понограммын бичлэг хийлгэхэд 70 сая тєгрєг нь явчихаж байна. Тэгэхээр цаана нь 50 сая тєгрєг vлдэж байгаа биз. Vvгээр 200 бvжигчний хувцас хийлгэхэд хvрэхгvй байна шvv дээ. Яах вэ, 1000 цэргийн 250-д нь “Vхэж vл болно Чингис хаан” киноны хувцсыг ємсvvлье гэсэн. Vvнийг авахаар ярьсан. Цаана нь 750 цэргийн хувцас, дээр нь бамбай, буу, сэлэм гээд ороод ирнэ. Vvнийг бодохоор маш их зардал шаардагдаж байна. Энэ бvгдийг ойлгуулахын тулд Шадар сайд, хотын захиргаатай, бусад уран бvтээлч, тєрийн тvшээтэй ярилцаж, мєнгєє нэмээч гэж хэлж байна. Хэдийгээр хєрєнгє мєнгєний хувьд бага ч гэсэн боломжийн хvрээнд шийдэх байх. Наадмынхаа нээлтийг сайхан хийхээр зорьж байна.
-Та наадмын нээлтийн тоглолтыг олон удаа найруулж байсан. Хамгийн их сэтгэлд хvрсэн нь хэзээнийх байв даа?
-Ардын хувьсгалын 80 жилийн ойн баяр наадмын нээлтийн тоглолтыг найруулсан юм. Тэгэхэд их сvрлэг, сайхан болж билээ. Тухайн vед манай наадмыг vзсэн америк хvн “Танай хvчирхэг бєхчvvд есєн цагаан тугаа тойроод нэлээд удсан боловч тэнд монгол хvний ид хав дэлхийг донсолгож байсан гэж” нэг улстєрчид ярьсан гэсэн. Тэр хvн надад єчигдєрхєн зєвлє-гєє болгож хэлсэн. Учир нь, бєхчvvд есєн цагаан тугандаа хvндэтгэл vзvvлээд дэвээд гарахгvй юу. Харин туг маань уначих гээд байсан хэрэг. Тvvнийг гадаадынхан хараад “Дэлхийг найгуулж байна, ямар их хvчирхэг вэ” гэж бодсон гэсэн. Vvнийг сонсоод бахархаж байлаа. Гэхдээ найруулагчаар ажиллаад зогсч байхад туг уначих вий гэж айж байсан юм.
URL:













