Хоёр намыг єєр єєр єнгєєр угтсан орон нутгийн тєрх

Улс тєрийн хоёр том хvчин болох АН, МАН-ынхан бие биеэ элдэн хєєж орон нутгаар “аялан тоглолт” хийсээр байна. Хамгийн хачирхалтай нь нэг аймагт бараг л нэгэн зэрэг очиж байгаа нь хvмvvсийг гайхшруулах болов.

Магадгvй энэ хоёр нам хамтарч тєр барих болсноор нэг ижил сэтгэдэг болсон байж мэдэх юм. Аль эсвэл хэн нэгнээсээ “будаа идсэн” байх талтай. Vvний учрыг олно гэвэл тахиа анхдагч уу, єндєг анхдагч уу гэдгийн учрыг єнєє хэр тайлаагvйтэй адил болох биз. Гэхдээ АН 21 аймгаар “Монгол хvн 2020” хєтєлбєрєє танилцуулна гэдгээ ард тvмэндээ тvрvvлж дуулгасан санагдана. Магадгvй МАН-ынхан тэдний энэ санааг хулгайлж зохиогчийн эрх зєрчсєн юм биш байгаа даа. За энэ ч яахав.
Хамгийн гол нь vр дvн. 21 аймгаар тойрон аялал хийхдээ намын гишvvдийнхээ хандивын мєнгийг дэмий зvйлд зарцуулсан уу, эсвэл vнэхээр л улсаа хєгжvvлэх гаргалгаа олсон уу гэдэг нь бид бvхний хvлээж буй зvйл.

Хоёр намын аян замын тэмдэглэлvvдийг сонирхоход МАН-ынхны очсон аймаг бvр л хєгжєєд бvтээн байгуулалтын ажил єрнєж, иргэд нь ажилтай орлоготой, эрvvл саруул, аюулгvй орчинд амьдраад байгаа дvр зураг харагдаад байх юм. Харин АН-ынхныг очихоор єнєє сайхан зvйлс зэргэлээ мэт замхраад аль л болохгvй, бvтэхгvй зvйлийн уул уурхай болсон аймаг, орон нутаг угтаж байгаа сурагтай. Тэс єєр энэ хоёр зураглалын аль нь vнэн юм бол. Дээрх хоёр дvр тєрхийн алинд нь итгэхээ мэдэхээ байж тєєрч будлих. Бас эргэлзээ тєрєх юм.
МАН 2008 оны орон нутгийн сонгуулиар олонхи болж дєрвєн аймгаас бусдад нь ялалт байгуулсан. Тиймдээ ч намын дарга, генсекээ харсан аймгийн удирдлага хєлєє хугалах нь холгvй урд хойно нь орж “доль” vсэрч гvйх. Ийнхvv намын удирдлагадаа тал зассан аймгийн Засаг ноёд ажлаа сайн хийсэн гэдгээ харуулах гэж хэрэндээ л чармайж хадаг сvv барин гvйж, улиг болсон жvжгээ дэлгэн vзvvлсэн хэвээрээ. МАН-ын удирдлагууд орон нутагт ажиллах тусам хєрєнгє чинээ нь улам л зузаарч буй. Тодруулбал, сум бvрт очиход нь хурдан удмын даагаар мялааж байгаа харагдана. Мєн ардын намын удирдлага байрлах хэдэн єдєр тухайн орон нутгийн єнгє тєрх єєрчлєгдєж, эрээн алаг цэцэгс дунд байгаа мэт сэтгэгдэл тєрvvлнэ. Намын тугаа гэрлийн шон бvрт єлгєєд л Ерєнхийлєгчийг хvлээж авах дайны бэлтгэл хангах юм. Vлээвэр найрал хєгжим эгшиглэж, дуу хуур инээд цалгиасан хvмvvс угтан авч байгаа нь харагдана. Ингээд намын удирдлага нь аймаг орон нутагт нээлтээ хийх гэж байгаа нэг объектыг сонгож тууз хайчлаад л… Ийм байхад орон нутаг хєгжиж байна гэхээс яах ч билээ дээ. Гэхдээ МАН-ын хєдєє орон нутагт Ард тvмнээ сонсох биш ард тvмэндээ намынхаа нэрийг танилцуулах аялал єрнvvлээд байгаа юм уу гэсэн сэтгэгдэл єєрийн эрхгvй тєрж байлаа. Хєдєєний нэг малчин хєгшин 90 жил МАХН гэсэн нэрээр сонгууль єгєєд тэр нэрэндээ хэдийнэ дассан. Тийм болохоор “Євєє манай нам нэрээ єєрчилж МАН болсон шvv” хэмээн чихэнд нь шивнэж яваа гэнэ билээ.
Гэвч АН-ыг аймаг орон нутагт ажиллахад нєхцєл байдал тэс єєр. Нутгийн иргэд нь бухимдаж, ажил олдохгvй байна, амьдрал хvнд байгаагаа гайхаж, авлигад идэгдсэн Засаг даргаа шvvмжилж байх юм. Ерєнхийдєє АН-ынхныг очихоор аймаг орон нутгийн ажил базаахаа больж бvх зvйл илбэдvvлсэн мэт єєрчлєгдєх нь тэр. Магадгvй энэ намынханд ард тvмэн итгэн хамаг зовлон жаргалаа уудалдаг юм болов уу гэсэн бодол тєрнє. Тэгэхээр МАН иргэдийн дуу хоолойг бус, нэр танилцуулах аянд мордож, АН хєдєєгийнхний зовлон жаргалыг сонссоор яваа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих