Батганаасаа салаарай
Дэлгүүрээс үр дүнгүй, үнэтэй батганы эсрэг гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахын оронд дараах зөвлөгөөнүүдийг дагаад үзээрэй. Хэдхэн байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээд, өдөр тутмын зуршилдаа өөрчлөлт оруулаад л та батганаас хол байх боломжтой. Ихэнхдээ өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг асуудал бол батга бөгөөд зарим нь яаж шийдвэрлэхээ мэддэггүй.
1. Зөгийн бал ба нимбэг

Хамгийн үр дүнтэй, байгалийн гаралтай арга бол зөгийн бал, нимбэг ашиглах юм. Энэ аргыг хэрэглэснээр арьсыг чийгшүүлж, батгыг хатаах сайн талтай. Нэг хэрчим нимбэгийг зөгийн баланд дүрээд нүүрэндээ тавина.
2. Уур

Усны уур ямар ч батгатай тэмцэх нэг сайн арга юм. Эфирийн тос болон цайны идээ усандаа хийж буцалгаад уураар нь нүүрээ утаад үзээрэй. Үр дүн нь гайхалтай байх болно.
3. Мөс

Мөс нь батгыг эмчлэх шидэт арга юм. Мөсөө нимгэн уутанд хийгээд батга гарсан хэсэг дээрээ хэдэн минут тавина. Мөс нь онгорхой нүх сүвийг агшааж, бактери үржихээс сэргийлнэ. Мөн арьсны улайлт, хавдар зэргийг арилгадаг.
4. Шавар маск

Байгалийн шавар маск нь арьсыг цэвэрлэж, хорыг сорж авдаг. Шавар маск нүүрэндээ тавихад маш таатай мэдрэмж төрүүлдэг. Батга арилгахаас гадна олон сайн талтай.
5. Улаан лооль

Улаан лооль нь витамин С, К, А-гаар баялаг байдаг учир нэг хэрчмийг нүүрэндээ тавихад л та батгыг мартах болно. Улаан лооль нь хүчиллэг учир батгыг хялбар хатаадаг.
URL:






