Уургаар 365 кг жинтэй акул барьжээ

akkkkkkkНУ-ын Флорида му­жийн Милтон хотын оршин суугч Ж.Полк загасны уургаар 3.35 метр урт, 365 кг жинтэй акул барьсан гэнэ. Өдгөө 29 настай залуу цаг орчим хүчилж, загасыг эрэг дээр гаргажээ. Хүүхэд нас­­наасаа загасчилсан Ж.Полк “Том загас гэдгийг мэ­дэрсэн ч тийм аварга байна гэж бодоогүй” хэмээн ярьсан байна.

Акул түүний пикап машины ачаанд багтахгүй байсанд сүүлийг нь ил гар­ган явсан бөгөөд сониуч хүмүүс зургийг нь авсан аж.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих