Тэнэмэл хүүхдүүдийг асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ
Нийслэлд орон гэрээсээ дайжсан, тэнэмэл байдлаар амьдарч байгаа хүүхдүүдийг олж тогтоох, эрх ашгийг хамгаалах зорилгоор цагдаагийн хэлтсүүдийн Хэв журам хамгаалах тасаг, нийс-лэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, дүүргүүдийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвтэй хамтран ‘Тэнэмэл” арга хэмжээг зохион байгуулж буй аж.
Уг ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэг, Төв, Дархан-Уул аймгийн гэр оронгүй, тэнэмэл, гэрээсээ дайжсан, асран хамгаалагчгүй 29 хүүхдийг олж тогтоон, холбогдох газруудад нь хүргэжээ. 16 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчдад, 13 хүүхдийг асрамж халамжийн төвд хүлээлгэн өгсөн байна.
ӨДРИЙН ШУУДАН
URL:













