Харийн хөгшин эрийн хүсэлтээр нүцгэлсэн Р.Анхням гурван сая ам доллар өвөртөлжээ

shudarga_mn_1398909013_anhaa

“Хоёр өдөр, гурван шөнө” хэмээх Монголын анхны эротик кинонд зоригтойгоор нүцгэлж нүүр хагарсан цагаас хойш   “Секс эрх чөлөө”, “Надтай гэрлээч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд нүцгэн биеийн гайхамшигаа мөнхлөөд авсан жүжигчин Р.Анхням цахим ертөнцийг шуугиасан удаах “цээж нүцгэн” зургаа дэлгэж олны нүд хужирлаад буй.

Монгол эмэгтэйн толгойн гоёлоор чимэглэж, морин хийлээр нүцгэн биеэ хагас халхлан, энгэр цээжээ ил гаргасан жүжигчин бүсгүйн нүцгэн зураг гурван сая ам долларын үнэтэй гэнэ шүү.

Харийн эрийн хүсэлтээр нүцгэлсэн гэх шүүмжлэл дагуулаад буй түүний “Нүцгэн Монгол эмэгтэй”-н зураг Францын алдарт найруулагч Жан Жак Анногийн захиалгаар авагдсан хөрөг гэнэ.

Тэрээр Хятадын зохиолч  Зян Руны “Чонон сүлд” романаар  оскарт нэр дэвшихээр бүтээгдэж буй томоохон хэмжээний  уран бүтээлд чадвараа сойж байгаа бөгөөд Монголын жүжигчдээс анх удаа Р.Анхням дэлхийд зартай том уран бүтээлчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулан  гурван сая ам доллар өвөртлөж чадсан чадварлаг нэгэн юм.

Az

Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих