Долларын ханш Золжаргалыг л од болгож байна
Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж МҮХАҮТ-аас гаргасан мэдэгдлийг авч хэлэлцжээ. Уг мэдэгдэлд долларын зээл авсан компаниуд валютын ханшийн зөрүүнээс ихээхэн алдагдалд орж, зарим нэг нь дампуурахад хүрч байгаа талаар дурдсан байсан бөгөөд Иргэний хуулинд заасны дагуу анх гэрээ хийж авсан зээлийг валютын ханш өссөн тохиолдолд тухайн үеийнх нь ханшаар тооцож төлнө гэсэн огт биелдэггүй хуулийн заалт байгааг сануулжээ.
Үүний дагуу Монголбанк түргэн авч одоогоор 30 орчим хувиар унаад буй төгрөгийн ханшийг хэрхэн тогтоохоо мэдэхээ байсан ч юутай ч арилжааны банкуудыг валютын орлогогүй хувь хүн болон компанид долларын зээл олгохгүй байх талаар шаардлага хүргүүлэхээр болжээ. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал ямар ч хариуцлага хүлээхгүй сууж байгаад олон хүн бухимдаж байна. Долларын ханш 1800 төгрөгт хүрч, иргэдийн худалдан авах чадвар буурч, долларын зээл авсан иргэн аж ахуй нэгжүүд тун хүнд байдалд ороод байхад Н.Золжаргал таг чиг сууж байгаа нь хачирхалтай.
shudarga.mn
URL:














