Солонгос залуучуудын 10 хүн тутмын 1 нь эцэг, эхтэйгээ хамт амьдрахыг зөвшөөрнө
Солонгос улсын залуучуудын 10 хүн тутмын 1 нь өндөр настан болсон эцэг, эхтэйгээ хамт амьдарч болох юм хэмээн үзэж байгаа судалгааны хариу гарлаа.
Тус улсын Нийгмийн Хамгааллын газраас явуулсан судалгаанд 20-30 насны 1 466 залуучууд оролцож, 44.6% нь эцэг, эхтэйгээ хамт амьдарч голлон туслах хүн нь эдийн засгийн хувьд боломжтой мөнгөн орлоготой хүүхэд нь байх ёстой гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бол 7.8% нь бага хүү, 2.7% нь зөвхөн хүү нар , 0.5% нь охин хүүхдүүд ээж, аавтайгаа хамт амьдарч, тэдний асарч сувилах хэрэгтэй гэж үзэж байна хэмээн хариулсан байна.
Нийт судалгаанд оролцсон залуучуудын 76.7% нь хэт өндөр настай болж бусдын асаргаанд орсон аав , ээжээ харж асрахыг хүсэхгүй байгаагаа мэдэгдэн, хэрвээ тийм зүйл тохиолдвол тэднийг өндөр настны асрамжийн газарт аваачна гэсэн байна.Мөн тэдний 61.8% нь аав, ээжийнхээ төрсөн өдөр, Цагаан сар, Чусокийн баяраар л мөнгөн бэлэг өгнө, бусад үед өгөхгүй гэсэн бол дөнгөж 28.6% нь сар бүр аав, ээждээ 100-200 мянган воны мөнгө өгнө гэж хариулсан байна.
WWW.MGLRADIO.COM
URL:






