5кг жинтэй ургийг өөрөөр нь төрүүлэх гэж хүчээр татан нярайн гарыг хугалж амийг нь егүүтгэчихлээ
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосон. Гэтэл зорилтот жилийн хүрээнд эх хүүхдийн эндэгдэл буурах нь битгий хэл гар хардаг, авилга нэхдэг хатуу сэтгэлтэй эмч сувилагчдын анхаарал хайхрамжгүй буруутай үйлдлээс олон эх цагаан сүүгээ энгэртээ ээдүүлж суугаа. Хамгийн сүүлд гэхэд л энэ сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт амаржсан Б гэх эмэгтэйн эрүүл саруул эхийнхээ хэвлийд бүтэн сараа гүйцээн бойжсон хүү эмч нарын буруугаас болж амь эрсэджээ.
Аймгийн эмнэлэгт амаржихаар очсон Б гэх эмэгтэй таван кг жинтэй хүү тээж байсан бөгөөд төрөх эх болон ар гэрийнхэн нь кесерво хагалгаа хийлгэе гэх хүсэлтийг удаа дараа эмчлэгч эмч болон эх баригчдаа тавьжээ. Гэтэл тэд “Чи өөрөөрөө төрөх боломжтой” хэмээсээр жин ихтэй ургийг өөрөөр нь төрүүлж хүүхдийг нь хүчээр татаж гаргах явцдаа гарыг нь хугалж гэмтээсэн аж.
Тиймээс Б-гийн ар гэрийнхэн ийм том ургийг өөрөөр нь төрүүлж нярайн аминд хүрсэн гэж үзэж хариуцлага алдсан эмч нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан гэнэ.
URL:






