Гэртээ хорьж байсан нь илэрчээ

хорижээХятадын Дэян хотод оршин суугч, 40 настай Лин Дажун гэгч нэгэн эр гэртээ нууц зоорь ухан салсан эхнэр болох 35 настай Линь Яныг гавлан хүчээр хорьж байсан нь илэрчээ. Хэрвээ оргох ямар нэгэн оролдлого хийвэл ална хэмээн сүрдүүлдэг байсан гэнэ. Тэрээр гэртээ байх үедээ эхнэрээ гэр дотуураа явахыг зөвшөөрдөгч, гарах үедээ гавлан зоориндоо хорьдог байсан байна.

Хотын төрийн албаныхан хүн амын тооллого хийхээр гэрт нь ирэх үед эмэгтэй азаар аврагдсан байна. Албан хаагчдад Лины түгшүүртэй байдал сэжигтэй санагдсан төдийгүй дараа нь хонгилоос хүний хашгирах чимээ сонсчээ. Ингээд зоорийг нээтэл гавтай эмэгтэй сууж байхыг хараад ихэд цочирдсон гэнэ. Хожим байцаалтан дээр эмэгтэй түүний экс эхнэр болох нь тогтоогдсон бөгөөд өөрийг нь хаяж явсантай эвлэрч чадаагүй Лин ийнхүү зооринд хорьж байсан аж.

Харин эмэгтэйн шинэ нөхөр эхнэрээ ор сураггүй алга болчихлоо хэмээн цагдаад мэдэгдээд байсан бөгөөд харин азаар ийнхүү эсэн мэнд олдсон байна. Ийнхүү Лин хүн хулгайлж, хүчээр хорьж байсан хэргээр шалгагдаж эхлээд байгаа юм байна.

 

 

Чой


URL:

Сэтгэгдэл бичих