Төрсөн хүүхдүүдээ яргалж, бөгсөө арчуулдаг байжээ

хүчирхийлэгчГэр бүлийн хүчирхийлэл гаарч, далд хэлбэр лүүгээ улам бүр шигдэж байгааг саяхны нэг хэрэг баталлаа. Саяхан нийслэлийн цагдаагийн байгууллагын дэргэд байгуулагдсан хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах төвийн ажилтнууд төрсөн хүүхдүүдээ дарамталж зодохоос гадна бөгсөө арчуулдаг байсан X гэгч эрийг илрүүлэн саатуулжээ. X гэгч нь 13 настай нэг охин, 12 настай нэг хүүтэй бөгөөд хүүхдүүдийг хамгаалалтад авчээ. Тэдний хэлж буйгаар аав нь тэднийг сургуульд нь явуулахгүй, гэртээ хорьж дарамтлахаас гадна бөгсөө арчуулж, өтгөн, шингэнээ зөөлгөх гэх мэт зүй бус авир олон удаа гаргаж байсан нь тогтоогджээ.
Үүгээр ч зогсохгүй X гэгч өөрийн бурууг үл анзааран, цагдаа нар миний хоёр хүүхдийг надаас хулгайллаа. Тэд сургуульдаа ч явж чадахгүй байна хэмээн гомдол бичсэн гэнэ. Хэрцгий, догшин авиртай Х гэгчийг эхнэр нь аль эрт хаяж явсан агаад хүүхдүүдээ өөрөө дээрээ авч чадаагүй шалтгаанаа нөхрийнхөө дарамттай холбон тайлбарлажээ. Тодруулбал нөхөр нь түүнээр хоёр хүүхдэдээ мөнгөн ус өгч алах гэж байсан хэмээн бичиг хийлгэж, хоёр хүүхдээ авч үлджээ.

 

Э.Төгс

URL:

Сэтгэгдэл бичих