Автобус шатаж 77 хүн эмнэлэгт хүргэгдлээ
Хятадын Сычуаньд автобус шатаж, 77 хүн галд өртөн гэмтэж бэртсэн байна. Хохирогчдыг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд автобус юунаас болж шатсаныг хараахан тогтоогоогүй ч урьдчилсан байдлаар санаатай гал тавьсан байх магадлалтай хэмээн үзэж буй аж.
Хятадад сүүлийн үед ийм тохиолдол хэд хэдэн удаа гарсан бөгөөд галдан шатаагчид хувийн асуудлаасаа болоод хэрэг үйлдсэн байсан гэнэ. Энэ оны эхээр л гэхэд нэгэн эр эхнэрээ хардаж, автобус галдсанаас болоод зургаан хүн үрэгдсэн. Өнгөрсөн жилийн зургадугаар сард Фужиян мужид автобус шатаж 40 хүн амиа алдсан хэрэг мөн л санаатайгаар гал тавьсны улмаас гарсан юм
ӨДРИЙН ШУУДАН
URL:













