Х.Баттулгыг “босгох” тогтоолын төсөл бэлэн болжээ
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын өргөдлийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолыг Засгийн газар боловсруулж, энэ асуудлыг зөвшилцөх хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүргүүлж, УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна.ҮХАА-н сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Харин Засгийн газраас түүнийг хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөлөх болов. Тиймээс өчигдөр Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид хандан хүсэлтийг зөвшилцөх хүсэлт хүргүүлж, УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн мэдүүлжээ.
Тогтоолын төсөлд “Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаас чөлөөлсүгэй” гэжээ. Ингээд уг тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх болж байна.
URL:







