Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ярьж эхэлжээ

УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар прокурорын удирдах өндөр албан тушаалтнуудын төвшинд яригдаж эхэлжээ.

Прокурорын овоо хараанд өртсөн 2-3 төрийн түшээ бий. Эхний ээлжинд хоёрынх нь асуудлыг оруулах уу, гурвуулангийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад өргөн барих уу гэдэгт саналаа нэгтгэж буй мэдээ байна.

Прокурорууд саналаа нэгтгэж, гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх шалгах үндэслэлээ тодорхой болгосны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хаяглахаар зэхэж байгаа бөгөөд нэр дурдагдаж буй гурав MAH-ын гишүүн юм байна.

Ч.Зотол


URL:

Сэтгэгдэл бичих