З.Баянсэлэнгэ гишүүн нүүр түлэх вий дээ
“Пропорциональ системийн хамгийн том алдаа” гэх мэтээр элдэв цолоор дуудуулдаг гишүүн бол З.Баянсэлэнгэ. Тэрбээр, дандаа л хэлсэн үгнээсээ болж гишүүдэд адлуулна.
Хуулиа ойлгохгүй байнгын хороо даргалдаг, намынхаа даргад үйлчилдэг гэх сайнаасаа илүү саар мэдээнд дарагддаг эрхэм гишүүнд улс төр зохиж байгааг хүн бүхэн хэлдэг. Гадаад төрхнөөсөө эхлээд эрс өөрчлөлт хийсэн гишүүн хоёр жилийн хугацаанд хангалттай суралцаж, үг үйлдэл нь ч цэгцрээд ёстой л улс төр зохисон гэж ванлий.
Тэгвэл эрхэм гишүүний мэдлэгийг шалгах нэг чухал даалгаварт Хууль зүйн байнгын хороо томилсон гэнэ ээ. Хувь хүний нууцын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбогдуулан УИХ санал авах, чиглэл өгөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох шаардлага гарчээ.
Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ -ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ -ын гишүүн З.Баянсэлэнгийг томилсон байна.“Хувь хүний нууцын тухай хуулийн дээрх заалтаас харахад ХДХВ , ДОХ-өөр өвчилсөн хүний мэдээллийг хувь хүний нууцын төрлөөс хассан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна” хэмээн Баянгол дүүргийн иргэн Б.Мэргэн Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл ирүүлсэн бөгөөд ийнхүү УИХ -ын гишүүн З.Баянсэлэнгэтэй мэтгэлцэхээр болсон байна.
Төрийн өмнөөс мэтгэлцэх том үүрэг хүлээсэн эрхэм гишүүн нүүр түлэх юм хийхгүй гэж найдахаас. Мэдлэгийн хүрээгээ шалгуулж, бас мэтгэлцэх урлагт зүгшрээд зүгээр ч юм уу.
Монголын мэдээ
URL:




