Хэрэг хуучрахгүй ээ гэж…

1305Унгарын Дотоодыг хамгаалахын сайд  байсан Бэла Бижку 1956 онд коммунизмыг  эсэргүүцсэн тэмцлийг дарж байсан учир  цэргийн гэмт хэрэгтэн болж 92 насандаа  5.5 жил шоронд хоригдох ял авчээ. Түүнийг  иргэд рүү гал нээх тушаал аюулаас хамгаалах  хүчнийхэнд өгч байсныг нь тогтоосон  байна.

Уг бослогын дүнд Унгарт коммунист  засаглал унасан ч уг хэрэг явдалд сүүлд нь  ЗХУ хөндлөнгөөс оролцсон аж. 1956 оны  арванхоёрдугаар сард 49 хүн амь үрэгдсэн  байна. Тухайн үед Бижку Гүйцэтгэх түр  хорооны гишүүн байсан бөгөөд бослогыг  дарах отрядыг уг хороо байгуулж байжээ.  Энэ хорооны гишүүдээс амьд үлдээд буй нь  ганц Бижку гэнэ. Оноосон ял хүчин төгөлдөр  болоогүй байгаа бөгөөд хариуцагч давж  заалдаж магадгүй аж.


URL:

Сэтгэгдэл бичих