Т.Бадамжунайн баруун гар Ё.Баатарбилэг гадаадад гарчээ

BaatarbilegМанай АТГ үнэхээр сайн ажиллаж байгаа. Хэдэн дарга нарыг чичрүүлж, байн байн нэгийг нь сүр дуулиантай баривчлан хорьдог. Саяхан хөөрхий дээ, даруу номхон нь дэндсэн Газрын тосны Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өчигдөр 17:00 цагийн орчим хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас барсан харамсалтай явдал боллоо.

Харин зарим нь шалгуулаад зүгээр гарчихсан байх юм. Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийн идсэн уусан тухай хэвлэлээр бишгүй бичигдсэн. Харин дараахан нь АТГ шалгаж байгаа гэлцсэн билээ. Харин сүүлдээ яасан нь мэдэгдэхгүй нам гүм болсон билээ. Харин гадаадад гарчихсан жаргаж яваа бололтой.

Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийг Т.Бадамжунайгийн гарын хүн гэлцдэг. МАН-ын хүндтэй гишүүн Т.Бадамжунай Америкт суурьшаад хэдэн сар болж байгаа гэсэн. Араас нь гарын хүн Ё.Баатарбилэг гадаадад гарчихсан бололтой.

tovchoo.mn


URL:

Сэтгэгдэл бичих