Нийслэлд орон сууцны үнэ 30.7 хувь өсчээ
Монголбанк энэ сараас эхлэн сар болгон орон сууцны үнийн индексийг гаргаж байхаар боллоо. Энэ ажилд үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч”, “Либерти бриж” компани болон Барилгын үндэсний ассоциацитай хамтрахаар гэрээ байгуулжээ.
Үнийн индексийг гаргахын тулд нийслэлийн Багахангайгаас бусад найман дүүргээс орон сууцны зах зээлийн үнийн судалгаа’ авч, өмнөх оныхтой харьцуулан дүгнэлт хийжээ.
2013 оны нэгдүгээр сараас хойш энэ оны гуравдугаар сар хүртэл нийслэлд орон сууцны үнэ 30.7 хувиар өссөн байна. Орон сууцны үнэ 2013 онд өмнөх оныхоос 16.4 хувиар өссөн байжээ.
ХӨДӨЛМӨР
URL:













