Хотын даргаас захирамжаа цуцлахыг хүсчээ
Хотын дарга Э.Бат-Үүл өнгөрсөн сарын 18-нд нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын автомашины тээвэрлэлтэд тавигдах хяналтыг эрчимжүүлэх тухай А/293 дугаар захирамж гаргасан.
Гэтэл энэхуү захирамжийг цундуулах хүсэлтийг БХБ-ын сайд Ц.Баярсайхан хотын даргад илгээжээ. Тэрбээр уг захирамжийг цуцлахгүй бол Засгийн газраас хэрэгжүүлж буй Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр урагшлахгүй, ид бүтээн байгуулалтын үед ийм шийдвэр гаргасан нь барилгын салбарынханд хүндээр тусч байгааг дуулгажээ.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр НИТХ-аар А/293 дугаар захирамжийг цуцлах эсэхийг хэлэлцэхээр болжээ.
Б.ТЭМҮҮЛЭН /ӨДРИЙН ШУУДАН/
URL:













