ШШГЕГ-ын даргаар С.Баяндалайг томилж, АМГ-ын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
ШШГЕГ-ын даргаар С.Баяндалайг томилж, Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Үүний өмнө ШШГЕГ-ын даргаар Д.Ядамждорж ажиллаж байсан бөгөөд тэрээр сүүлийн үед тус газарт түр саатуулагдаж байсан иргэн амиа алдсантай холбогдуулан багагүй шүүмжлэлд өртөөд байсан юм. Харин С.Баяндалайн хувьд ШШГЕГ-ын “Хэрэмт цамхаг” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан юм байна.
Харин Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг чухам ямар шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болон түүний оронд хэн томилогдох одоогоор тодорхойгүй байна.
URL:











