Ху нам хоёр хуваагдах нь
МАХН-ын одоогийн удирдлагууд ууган нэрээ сэргээхээр сэтгэл шулуудсан. Иймдээ ч анхан шатны үүрүүдээр санал асуулга явуулж, намын их хурлаараа МАН хэмээх унаган нэрээ сэргээсэн билээ. Мэдээж 100 хувийн саналаар дэмжигдсэнгүй. Зарим гишүүн эсэргүүцэж байгаагаа намын их хурлын үеэр ч мэдэгдэж байв. Дэмжээгүй гишүүд нь бууриа сахиж үлдэхээ ч мэдэгдсэн. Ц.Шинэбаяр хуучин намаа эмхэлж штаб байгуулсан. Үүнээс үүдэж ууган улс төрийн энэ томоохон хүчин хоёр хуваагдахад хүрээд байна.
Бууриа сахиж хоцорсон гишүүд штаб байгуулан, хуучин нэрээ сэргээхээр ажилдаа оров. Хэдийгээр МАХН хэмээх нэрийг дахин сэргээх, хэн нэгэн авч ашиглах боломжгүй гэж МАН-ын бүлгийн ахлагч ДЛүндээжанцан мэдэгдсэн ч бас л хуулийн цоорхой бий бололтой.
Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн 2005 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрййн 1/01 тоот тогтоол нь МАХН-ыг дахин сэрээх боломжтойг илтгэнэ.
Тогтоолд “Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн 4.3 дахь хэсгийн “Нам үйл ажиплагаагаа зогсоосон, нэгдэх замаар өөрчлөн байгуулагдсан, түүнийг тараасан, түүнчлэн нам нэрээ өөрчилсөн бол тэдгаэрийн бүтэц болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглоно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 2.16.10 дахь хэсгийн “Нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараар эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн тул хүчингүй болгожээ. Тэр ч бүү хэл, 1990 оны хөрөнгөөрөө Улсын дээд шүүхийн бүртгэлд бүртгэгдээд буй МАН-ын 646.7 сая төгрөгийн хөрөнгө ч МАХН-ынх болж мэдэх гэнэ.
Мөн МАХН-даа хэвээр үлдэх сонирхолтой байгаагаа ч УИХ-ын 10 гаруй гишүүн мэдэгдэж, Ц.Шинэбаярын штабт нэгджээ. Түүнээс цааш нэмэгдэх магадлал ч бий аж. Мөн тэдний ард хуучин намаа дэмжигч олон гишүүн бий нь тодорхой гэнэ. Түүнчлэн экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт МАХН-аа удирдаж, чиглүүлэх саналыг ч тавьсан сураг дуулдана.
Их хурлын өмнө намын хандаа хатуу үг чулуудаж, нүд үзүүрлэгдсэн тэрбээр ч саналыг дуртайяа хүлээн авахаа урьдчилан мэдэгдсэн гэх яриа бий.
Нам унаган нэрээ сэргээх нь олон эрсдэлтэиг намын их хурлын өмнө олон хүн хэлж байсан. Гэвч эрсдлээс айсаар шинэчлэлийг эхлүүлэхгүй байх нь түүнээс ч дор гэж байсан нь саяхан. Ямартай ч унаган нэрээ сэргээсэн үйлдэлнь намыг хоёр хуваагдах эрсдлийг даллав бололтой.
УИХ-Д МАН-ЫН ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛНА
Ийм шаардлагыг Ардчилсан намынхан МАН-д тавихаар зэхээд байна. 2008 оны сонгуульд ууган улс төрийн хүчин МАХН гэсэн нэрээр өрсөлдөж, 46 суудал авсан. Түүнээс биш МАН гэсэн нэрээр УИХ-д суудал аваагүй гэнэ. Хуулийн гаргалгаа нь ердөө л энэ. Сонгуульт хугацаанд нэрээ солих, эсвэл нам тарсан тохиолдолд бүлэг байгуулах нь хориотой. Байгуулах шаардлагатай бол зөвлөл л байгуулж болох аж.
2004 оны сонгуулиар Ардчилсан нам, Эх орон нам, Иргэний зориг нам хамтран “Эх орон-Ардчилал” эвсэл байгуулан сонгуульд оролцож улмаар олонх болж чадсан. Гэвч сонгуулийн дараахан эвсэл гурав задарсан билээ. Тухайн үед МАХН-ын удирдлагууд АН-д бүлэг биш зөвлөл байгуулж болох талаар хэлж байсантай адил. Иймээс хуулийн дагуу энэ шаарддагыг тавина хэмээн АН-ын гишүүд үзэж байгаа аж.
ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БУТАРНА
Ирэх баасан гаригт АН-ын ҮЗХ-ны хурал болно. Хурлаар намын даргын асуудал хөндөгдөх нь тодорхой болсон. Тэр дундаа намын дарга НАлтанхуяг солигдох өндөр магадлалтай байгаа. Үүнийг дагаад эвслийн Засгийн газар бутрах нь ч тодорхой болсон гэхэд хилсдэхгүй. Иймэрхүү байдал бий болох хар зургийг нь ч МАН-ын их хурал зураад өгчихсөн гэх ч бий.
Хамтарсан Засгийн газрын хувь заяа ганхсанаар асуудал даамжирч МАН хүч алдаж ч мэдэхталаарТөрийн ордондбор шувуу жиргэнэ. Мэдээж одоо биш юм аа гэхэд хэзээ мөдгүй эвслийн Засгийн газар бутрах нь тодорхой. Тэр үед МАН дангаараа засгийн эрхийг атгах уу, эсвэл МАХН-тай хамтрах уу гэх асуудал урган гарах юм. Ямартай ч энэ асуултын хариуг хүлээхл үлдлээ.
Н.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL:














