Олимпийн медальтан хүн зодож гарын чилээгээ гаргадаг болжээ

2c65811675d7cc92b9a3b0afefb76024b6e760deОлимпийн хүрэл медальт, жүдоч С.Ням-Очир сүүлийн үед нам жим амьдарч байгаа. Гэвч түүнтэй холбоотой зодооны хэргийн хохирогчид өнөөдрийг хүртэл тун их гомдолтой байна. Одоогоос хэдэн жилийн өмнө хохирогч Б.Ганхөлөг гэдэг залуу “Face” бааранд ажлаа хийж яваад С.Ням-Очир, Б.Сугаржаргал, н.Баянжаргал гэдэг бөхчүүдэд зодуулжээ. Улсдаа төдийгүй, дэлхийд данстайд тооцогддог согтуу бөхчүүд нийлж, хохирогч залуугийн нүүрний ясыг цөмлөж, нурууг нь хугалжээ.  Хохирогч залуу удаа дараа хагалгаанд орж,  гадаадад хүртэл эмчлүүлж, бөгсөн бие нь мэдээгүй болж, нуруундаа гэхэд л зургаан хадаас тавиулан шаналжээ.

Хамгийн харамсалтай нь хүний эрүүл мэндийг хохироосон бөхчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч удалгүй хэргийг нь хаажээ. Хохирогчийн ээж хүүгийнхээ  биеийг эмчлүүлэхийн тулд дүүгийнхээ байр, өөрийнхөө машиныг барьцаанд тавиад найз, нөхдөөсөө тусламж нэхэж байж хагалгаанд оруулсан аж. Гэвч нэртэй төртэй олны танил бөхчүүд  “Бид зодоон эхлүүлээгүй. Тэр залуу өөрөө эхлүүлсэн” хэмээн хамаг бурууг хохирогч залууд чихээд л өнгөрсөн аж.  Уг хэрэг гарсны дараахан тэд хохирогчийн ээжтэй уулзаж, “Х.Баттулгад битгий хэлээрэй” гэж гуйцгааж байснаас биш хүүг нь эмчлүүлэх талаар огтхон ч санаа тавиалгүй өнгөрсөнд тэд өнөөдөр ч гомдолтой байна. С.Ням-Очирын хувьд энэ хэргээс өмнө бас л зодооны хэрэгт холбогдож байсан. Хохирогчид 200,000 мянган төгрөг өгөөд салсан. Энэ хэргийг нь Х.Баттулга мэдэж байсан учраас нууж, хариуцлага хүлээхээс айж зодооны бичлэгийг устгаж, шүүх эмнэлэгийнхэнтэй хуйвалдан шинжилгээний дүнг хуурамчаар гаргуулсан гэж зарим хүн ярьж байна.

Э.Гүнтөмөр

- See more at: http://www.mongolcom.mn/read/9564#sthash.aEERAWua.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих