Шинобу Ц.Амарбаясгалангийн шинэ фитнес удахгүй нээгдэнэ
Шинобу Амараа буюу Кикбокс болон МУА-тай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан олон жил тулалдаж эх орныхоо нэрийг гаргаж явсан билээ. Алдарт тамирчин маань Монголдоо ирэн сүүлийн жилүүдэд дэлхийн дэвжээнээ эх орныхоо нэрийг дуусгах бяцхан тамирчдыг бэлтгэж байгаа.
Тэгвэл дэлхийн аварга маань тун удахгүй Shinobu Fighting, Fitness GYM нэртэй фитнес төвөө нээх гэж байна. Тус төв нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон фитнес, фаятинг хослуулан хийх боломжтой гэнэ. Ямартаа ч орчин нөхцөл, техник хэрэгсэлээрээ Монголдоо байхгүй стандарт төвийн нээлтээ энэ сардаа багтааж хийхээр төлөвлөж байгаа сурагтай.
Б.Бабу
URL:




