Үйлчүүлэгчээ булаацалдсан түлхүүр олшруулагчид нэгнийгээ боож унагажээ

3(519)Зах зээлийн өнөө үед үйлчлүүлэгч нүдний гэм болж “өрсөлдөөн” ч ширүүсжээ. Драгон төвд түлхүүр олшруулдаг хоёр хүн үйлчлүүлэгчээ булаацалдан муудалцаж том биетэй нь жижгээ боож унагажээ. Тус төвийн подвалд түлхүүрээ олшруулдаг Ө.Сүхбаатар гаднаас ирсэн үйлчлүүлэгчээ “угтан үйлчилж” түрүүлэн автал хажуунаас нь З.Баярсайхан “миний үйлчүүлэгчийг булаалаа” хэмээн маргалджээ. Сүүлдээ барилцаж аван том биетэй “тогмид” З.Баярсайхан нь жижиг биетэй “жигмэд” Сүхбаатараа боон ухаан алдуулж унагажээ. Унахдаа толгойгоороо шал мөргөн чих хамраас нь цус гарч. Боолгуулсан залуу эмнэлэгт ирээд ухаан оржээ. Хэдий жижигхэн зүйл мэт боловч энэ нь бас л уруудаж байгаа эдийн засгийн уршигт хямралын үр дагавар юм. Урьдын орлого үйлчилгээ хөөс мэт замхран алга болсон тул хүмүүс мянган төгрөгний төлөө ч үхэн хатан өрсөлдөх болжээ.

 

NUUTS.mn


URL:

Сэтгэгдэл бичих