С.Эрдэнэ: Иргэдээ дээдэлдэг тєртэй л юм бол энэ асуудлыг шийдэх ёстой
Эцэг хуулийн заалтыг зєрчсєн, иргэдээ ялгаварлан гадуурхаж тэтгэвэр тогтоосон Нийгмийн даатгалын багц хууль єнєєг хvртэл хvчин тєгєлдєр хэрэгжсээр байгаа. Иймд дээрх хуульд зайлшгvй засвар хийх шаардлагатай болжээ. Энэхvv хуулийн тєслийг санаачилсан УИХ-ын гишvvн С.Эрдэнэтэй ярилцсанаа хvргэе.
-Єндєр настны тэтгэвэртэй холбоотой хуулийн тєсєл єргєн мэдvvлсэн байна. Ямар учраас хуульд єєрчлєлт оруулахаар болсон юм бэ?
-1995 онд Нийгмийн даатгалын багц хууль батлагдсан юм. Энэ хуулийн таван сангийн дагуу тэтгэвэр тэтгэмж, ажилгvйдэл, эрvvл мэнд гэх мэт чиглэлээр vйл ажиллагаа явуулах зорилготой шинэ тогтолцоо бий болсон. Уг хууль гарахаас ємнє ийм зvйл огт байгаагvй. Учир нь, иргэдийн цалин, тэтгэврийг улсаас хариуцдаг байсан хэрэг. Анх батлагдсанаасаа хойш 16 жилийн нvvр vзэж байгаа хууль тєрєн гарснаас ємнє тэтгэвэр тогтоолгосон иргэд хохирч буй учир хуульд єєрчлєлт оруулах замаар асуудлыг шийдэх гэсэн юм. Єєрєєр хэлбэл, 1995 оноос ємнє тэтгэвэрт гарсан хvмvvсийн авах мєнгє бага, тvvнээс хойшхи нь єндєр байгаа юм.
URL:













