Дуучин Г.Чинболор, “Банш” Батаа нар цагаан утас ажиллуулдаг байжээ

4b908bdc36febc98great

 Дуучин Г.Чинболор, жүжигчин “Банш” Батаа хоёр нэг үеийн оюутнууд төдийгүй оюутны дотуур байранд хамт суудаг байжээ. Оюутан байхын л амьжиргаатай байсан тэр хоёр нийлж байрандаа цагаан утас ажиллуулж, хоолныхоо мөнгийг олдог нэлээн баян талдаа оюутнууд байсан гэнэ. Энэ талаар Г.Чинболортой нэг нутаг ус гэгддэг “Мөрөөдлийн театр”-ын ахлагч Алтаншагай ярихдаа “Надад бол тийм овсгоо, самбаа байхгүй, хичээлдээ л явдаг оюутан байлаа.

Манай энэ хоёр нийлээд хөөрхөн бизнес хийж, самбаач­лагатай бужигнуулдаг байсан. Оюутнууд ар гэр рүүгээ ярихын тулд энэ хоёрын цагаан утсан дээр дугаарлана шүү дээ. Нэг минутыг нь хэдээр ч яриулдаг бай­лаа даа. Тэгээд эв найртай нь аргагүй орлогоо хувааж авдаг оюутнууд байсан. Угийн хөдөлмөрч хоёр шүү дээ” хэмээн найзуудаа магтаад авна билээ.


URL:

Сэтгэгдэл бичих