Цагдаагийнхан Өвөрмонгол хүнийг айлган сүрдүүлсэн гэв

e39ca512431b218dbigӨвөрмонгол үндэстэн гэгдэх Л.Үнэнбаатарыг цагдаа, хууль хүчнийхэн дарамталж 170 гаруй сая төгрөгийг нь залилсан гэж тэрээр мэдэгджээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн Мөнхбат гэгчийн газрыг худалдаж ав, үгүй бол Монголоос хөөнө гэж дарамталсаны эцэст 173 сая төгрөг, 40 гаруй мянган юаныг авсан гэдгийг өөрөө мэдэгдэж өргөдөл гаргасан байна. Одоогоор түүнийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын хоригдох байранд байлгаж байгаа бөгөөд, өнөөдрийн дотор Монгол Улсаас албадан гаргах гэнэ. Тэрээр 1990 оноос хойш Монгол Улсад хөрөнгө оруулагчийн статусаар амьдарч байсан нэгэн юм.

Өргөдөл гаргах нь:

СБД-ийн 5-р хороо, 50.000-ын 28-р байрны 20-тоотод байнга оршин суух БНХАУ-ын иргэн Луунжав овогтой Үнэнбаатар миний биеийг 2014 оны 04-р сараас хэн нь үл мэдэгдэх дөрвөн хүн миний өөрийн амьдардаг СБД-ийн 5-р хороо, 50.000-ын 28-р байрны 20-тоотод ирж чамайг Монгол Улсын хилээр гаргана гэж айлган сүрдүүлж намайг зочид буудалд хориулж газар худалдаж ав, авахгүй бол чамайг хилээр албадан гаргуулна гэж айлган сүрдүүлж 2014 оны 4-р сараас эхлэн Мөнхбат гэж хүний газрыг надад энэ хүний газар гэж өөрсдөө хэлсэн. Нийтдээ 50 /тавин сая/ төгрөгийг Б. Мөнхбат гэж хүний ХААН банкны 5064154597 дансаар авсан. Бэлнээр 70.000.000,00 төгрөгийг Мон Мысло ХХК-ний захирал Ганзоригоос явуулж, Б. Мөнхбат нь авсан. Ингэхэд уг Мон Мысло компаны захирал Ганзориг эхнэртэйгээ байсан. Мөн 6 сая, 27 сая төгрөгийг бэлнээр авсан. Мөн 40.000 юаныг бэлнээр авсан. Мөн 2014 оны 5-р сарын 06-нд 20.000.000 төгрөгийг Б. Мөнхбатын ХААН банкны 5064154597 дансаар авсан. Иймээс намайг айлган сүрдүүлж, дарамталж 173.000.000 төгрөг, 40.000 юань авсныг хуулийн дагуу шалгаж өгнө үү!

Өргөдөл гаргасан

Л. Үнэнбаатар

Хаяг: СБД-ийн 5-р хороо, 50.000-ын 28-р байрны 20-тоот, утас: 99906696

Б.Навч

http://society.time.mn/content/46488.shtml


URL:

Сэтгэгдэл бичих