Хамгийн жижиг динозавр шувуунаас томгүй
Энэхүү үлэг гүрвэл одоогоос 145-100 сая гаруй жилийн өмнө амьдарч байжээ. Саяхан Британийн өмнөд хэсэгт орших Зүүн Суссексийн “Ashdown” уурхайн орчмоос уг амьтны цээжний чулуужсан яс олдсон байна.
7.1 мм урт уг олдворт үндэслэн хамгийн бяцхан динозавр хэмжээгээрээ өнөөгийн шувуутай адил буюу 40 см орчим урт байсан гэж эрдэмтэд дүгнэжээ. Нуруу, сүүл нь ижил төвшинд оршдог уг амьтан урт хүзүү, богино сүүл, нарийн урт хөл, үсэрхэг сарвуутай байсан гэнэ. Шинэ олдворыг Maniraptoran төрлийнх гэж судлаачид үзэж байна.
160-155 сая жилийн өмнө Хятадын газар нутагт амьдарч байсан энэ төрлийн үлэг гүрвэлээс орчин цагийн шувууд үүссэн гэж үздэг. Эдгээр амьтан биеийнхээ гадуур өвч бүрхсэн өдтэйгөөс гадна жижигхэн байснаараа бусдаас ялгарна.
Жижигхэн динозаврт одоогоор нэр өгөөгүй бөгөөд “Ashdown” уурхай орчмоос дахин ижил төстэй чулуужсан үлдэгдэл илэрвэл Ashdown maniraptoran хэмээн нэрлэх гэнэ. Гавлын яс нь олдоогүй учир ямар идэштэн байсныг нь тогтооход бэрхшээлтэй байгаа аж.
Эрдэмтэд өмнө нь олдож байсан ижил төрлийн олдвор дээр үндэслэн юу ч хамаагүй иддэг, эсвэл жижиг шавьжаар хооллодог байсан хэмээн таамаглаж буй.
Ж.Баярмаа
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL:













