Нарийн царигийг эсэргүүцэгчид гишүүд рүү мессеж бичихийг уриалав
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дотор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл оржээ. Үүнтэй холбоотойгоор цахим хуудсаараа иргэд эсэргүүцлээ илэрхийлэн УИХ-ын гишүүдийн утасны дугаар руу дараах мессежийг бичихийг уриалж, утасны жагсаалтуудыг нь нийтэлсэн байна.
Энэхүү уриалгад “УИХ-ын чуулганаар, нарийн царигтай төмөр замын асуудлыг хэлэлцэх гэж байна! Гишүүдийн утасны дугаар руу “Нарийн царигтай төмөр замыг эсэргүүцэж байна” гэсэн мессеж илгээхийг уриалъя. Таны бичсэн мессеж Монголын хувь заяаг өөрчилж чадна!!!
Гэхдээ иргэн та хэн нэгэн гишүүнийг сүрдүүлсэн болон шийдвэр гаргахыг албадсан утга агуулга, найруулгатай бичихгүй байхыг хүсье” хэмээжээ.
URL:









