Таван толгойн хаалгыг нээлттэй болгоё
Таван толгойн ордод чих тавилаа. Цанхийн зvvн, баруун хэсгээс бvрдэх зургаан тэрбум нvvрсний нєєц, баялагтай эл ордыг хэзээ зах зээлийн зvг хєдєлгєх нь тодорхой бус хэвээр. Батлагдсан нєєц нь 1.4 тэрбум коксжих нvvрстэй Таван толгойгоос ногдол ашиг хvртэх хоёр сая долоон зуун мянган иргэний хvлээлт “талаар” болох вий. Эрчим хvчний нvvрсний нєєц нь 4.6 тэрбум гэж vнэлэгдсэн Таван толгойн ирээдvйн ашигт эргэлзэж, итгэл алдарч мэдэх нь. “Таван толгой хугацаа алдах тусмаа монголчуудад ашиггvй” хэмээн “Хvннv коал” компанийн захирал Т.Лхагвадорж манай сонинд єгсєн ярилцлагадаа энэ тухай єгvvлсэн.
Хоног сар алдах тусмаа Таван толгойн єгєєж буурч, их мєнгєний урсгал зогсч, дэлхийн зах зээл Монголын нvvрсийг сонир-хохоо больчихож мэдэх л юм. Ємнийн говь руу хошуурсан хєрєнгє оруулагчид Монголын тєрийн хойрго удаан байдал, авлига, хvнд суртлаас нь залхаад хєрєнгєє татах эрсдэл бидний ємнє байна. Зах зээл Монголыг хvлээхгvй, тиймээс Таван толгойн ордыг хэлэлцээрийн ширээнээс нvvлгэе. Цанхийн зvvн, баруун хэсэгт олборлолтын бэлтгэл ажлыг хангуулж, дэд бvтцээ тодорхой болгоё. Шинэ тємєр замын бvтээн байгуулалтад хошуу дvрэх бус, хуруу нэмье. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэгсэн.
“Таван толгойг яаравчлан эдийн засгийн эргэлтэд оруулахгvй. Сайн судалж байгаа. Хэлэлцээр хийж байна” гэсэн албаны хариултаас цаг vе залхаж гvйцлээ.
Тєрийн ємчийн хороо, “Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс Таван толгой” компанийн Тєлєєлєн удирдах зєвлєл /ТУЗ/ одоо ямар хэлэлцээр хийж байгаа, ажил яаж явж буйгаа нээлттэй хэлээсэй. Хаалттай хуралдах биш, олон нийтэд Таван толгойн талаархи зовлон жаргалаа тайлбарлаж єгєх нь зvйтэй. Энэ чинь ард тvмний ємч шvv дээ. “Эрдэнэс таван толгой” компанийн 10 хувийг Монголын ард тvмэн эзэмшиж байгаа. Тиймээс Таван толгойн тендер, хэлэлцээр, сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулъя. Гэтэл хаалттай хурал болж байна. “Эрдэнэс таван толгой” компанийн ТУЗ-ийн гишvvд Таван толгойн тухай ганц ч vг ганхийсэнгvй. Засгийн газрын ажлын хэсэг ч Таван толгойн талаар байр сууриа илэрхийлэлгvй удлаа. Хаалттай хаалганы цаана яриа хэлэлцээр болж байгаа учраас хардахгvй байхын арга алга. Оюу толгой шиг гэрээг vзэглэсний дараа хаалганы цаана юу ярьсан, юуг алдсан гэдгээ зарлах биш, Таван толгойн хаалгыг нээлттэй болгоё. Гашуун сухайтын боомтоос 270 км-ын зайд орших Таван толгойн ордыг хєдєлгєх хvсэл Засгийн газарт байна уу. Ирэх сонгуулийн ємнєхєн Таван толгойн зvтгvvрийг асаах уу. Стратегийн ач холбогдол бvхий Таван толгойг тал талаас нь мэрсээр хоосон vлдэх vv. Эрсдэл дагуулсан сонголтын аль нэгийг нь тєр ард тvмний ємнєєс дугуйлна.
Хурдаа нэмэх цаг болчихож
Таван толгойн Цанхийн зvvн хэсгээс жилдээ 15 сая тонн нvvрс олборлоно гэж тооцоолж байгаа билээ. Зvvн Цанхийн хєрс хуулах ажил ерєнхийдєє шуударч байна. Улаанбаатарт Цанхийн зvvн хэсэгт захиалгаар олборлолт явуулах компанийг шалгаруулах хэлэлцээр єрнєж байна. Зуны аагим халуун эл єдрvvдэд ажлын хэсгийнхэн ч чардайж байгаа байх. Олборлогч компанийн тендерт БНЭУ-ийн “Мesco Steel”, ХБНГУ-ын “BBM Operta”, Австралийн “Macmahon” гэсэн гурван компани саналаа ирvvлсэн. Тэд хариугаа хvлээсээр, Монголын Таван толгойг энэ байдлаар дахиад таван сар ч хvлээж тэсэхгvй байж мэднэ. Жилдээ 15 сая тонн нvvрс баяжуулах, угаах хvчин чадалтай vйлдвэрийн туузыг юу юугvй л хайчилах тухай албаны хvмvvс нь ярьж байлаа. Усан хангамж, дэд бvтцийн байгууламж, уурхайчдын хотхон гээд цаасан дээр тєсєєлсєн зvйлvvд хэзээ ажил хэрэг болох бол. Дэлхийн зах зээл хурдаа нэмэж байна. Дэлхийн эдийн засагт гарсан 2008 оны хямралын салхи ч замхарч эхэллээ. Таван толгой хурдаа нэмэх цаг болчихож. УИХ-ын 2010 оны 39 дvгээр тогтоолын биелэлт хэдэн хувьтай байгааг Таван толгойн тєслєєс харж болох юм.
Стратегийн хєрєнгє оруулагчид Монголд наадамлаж баяраа тэмдэглэнэ
“Эрдэнэс таван толгой” компани Стратегийн хєрєнгє оруулагчийг ирэх наадмын ємнєхєн зарлаж магадгvй нь. Єєрєєр хэлбэл, цаг vеийг нь ингэж тааруулж байгаа бололтой. Наадмын дараа налайдаг шvv дээ. Тиймээс стратегийн хєрєнгє оруулагч компанийнхан Монголд наадамлаж баяраа тэмдэглэх нь. Энэ тухай “Эрдэнэс таван толгой” компанийн ТУЗ-ийн гишvvн ярилаа. Стратегийн хєрєнгє оруулагч компанийн хувьд дэд бvтцийн байгуулалтад хєрєнгє оруулах, нєєц ашигласны тєлбєр, тусгай зєвшєєрєл эзэмшигчид бvтээгдэхvvний тодорхой хувьтай тэнцэх тєлбєрийг тус тус тєлєх юм. Уурхайн бvх хєрєнгє оруулалтыг дангаар санхvvжvvлэх учиртай. Цанхийн баруун хэсэгт хєрєнгє оруулж, олборлолт хийх эрхийн тєлєє 15 компани, консорциум уралдаж байгаа хэмээн ємнє нь бид мэдээлж байсан. Тэднээс тендерийн vнэлгээний хорооны босгыг давсан нь АНУ-ын “Пибоди энержи”, БНХАУ-ын “Shenhua Energy” болон Японы “Mitsui& Go” компанийн консорциум, “Оросын тємєр зам” болон Японы консорциум, БНСУ-ын “Корес” группээр ахлуулсан компанийн нэгдэл, Австралийн “Хstrata coal” , Бразилийн “Vale”, Люксэмбургийн “ArcelorMittal” тогтож vлдсэн. Таван толгойн нvvрсийг єєрсдийн тааллаар олборлохоор єрсєлдєж буй зургаан компаниас хоёр хєршийн консорциум шалгарч мэднэ гэсэн хєндлєнгийн цуу яриа ч бий. Тиймээс хєршvvдийн бодлогод автахгvйгээр Монголын Таван толгойг олон улсын зах зээлд хvргэх компани, нэгдлийг сонгоно гэдэгт хєрєнгє оруулагчид найдаж буй. Монголын тєр “Таван толгой”-г долоо хэмжиж, нэг огтлох єдєр хаяанд иржээ.
“Эрдэнэс Таван толгой” компанийн захирал Монголд байхгvй
Цалингаа голсон, хэлэлцээр хийж байгаа хэмээн “Эрдэнэс таван толгой” компанийн гvйцэтгэх захирлын марафон цаг алдаж, саяхан шийдээ гаргасан билээ. “Гvйцэтгэх захирлаар Австралийн иргэн сонгогдсон, одоо ажлаа хийж байгаа” хэмээн Тєрийн ємчийн хорооны дарга Д.Сугар манай сонинд єгсєн ярилцлагадаа тодорхой мэдээлэл єгсєн юм. Харин “Эрдэнэс Таван толгой компанийн гvйцэтгэх захирал Монголд одоо байхгvй юм байна. Австралийн уул уурхайн салбарт олон жил ажилласан, туршлагатай нэгэн гэж мэдэхээс гvйцэтгэх захирлын тухай мэдээлэл хомс байна.
Дєрвєн банктай хийх хэлэлцээр дуусах болоогvй
Тєрийн ємчит “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг олон улсын хєрєнгийн биржид гаргах, зєвлєгєє єгєх нээлттэй сонгон шалгаруулалтад 16 банк саналаа ирvvлснээс АНУ-ын “Голдман сакс”, Германы “Дойче Банк” шалгарсан. Хувьцааг борлуулах, зуучлах нэгжээр Францын “Би Эн Пи Перибас”, Австралийн “Макваэри” ажиллахаар эхний ээлжинд тодорсон. Эдгээр дєрвєн банктай “Эрдэнэс таван толгой” компанийн тєлєєлєн удирдах зєвлєл, Тєрийн ємчийн хорооны ажлын хэсэгтэй хэлэлцээр хийж байгаа аж. Хэлэлцээр хэзээ дуусах талаар тодруулахад “дуусах бо-лоогvй” гэсэн хариулт єгсєн.
Ерєнхий сайд Таван толгойн талаар юу хэлэв
Монгол Улсын Ерєнхий сайд С.Батболд гадаадад айлчлалаар яваа. Саяхан тэрээр Дэлхийн эдийн засгийн форумд оролцох vеэрээ гадаадын хэвлэлийнхэнд “Таван толгойн операторыг сонгон шалгаруулах тендерийн ялагчийг энэ сарын эцэс гэхэд тодруулна” гэжээ. Таван толгойн опера-тороор 3-4 компанийг сонгож болохыг дурдсан байна. Ерєнхий сайдын мэдэгдэлээс хамаарч Таван толгойд єєрчлєлт орох вий. Монголын хєрєнгийн биржийн удирдлагын багийн тендерийн шалга-руулалтын vеэр Ерєнхий сайдын мэдэгдэл Монголын хєрєнгийн биржийн менежментийн багаар Лондон шалгарахад нєлєєлсєн гэж vзэж болох юм. Учир нь, Тєрийн ємчийн хорооны vнэлгээний багийн шалгуурт Лондонгийн хєрєнгийн бирж тэнцээгvй байсан. Харин Ерєнхий сайд С.Батболдын гадаадын хэвлэлvvдэд єгсєн ярилцлагаас шалтгаалан, эндэх тендерийн дvн хvчингvй болжээ.
Жорк vнэлгээгээр Таван толгойн ордын нєєцийг дахиж тогтооно
“Эрдэнэс таван толгой” компанийн дэд захирал Б.Ганхуяг “Таван толгойн нєєцийг “жорк стандарт”-аар тогтоосны дараа нvvрс, тєслєє vнэлнэ” гэж мэдэгдсэн. Тэрээр “Хєрєнгийн зах зээлд хувьцаа гаргахын тулд тодорхой баталгаажсан байгууллагын стандартаар тогтоож єгсєн нєєцийг л олон улсад нєєц гэж vзнэ. Тиймээс бvх хєрєнгийн биржvvдэд шаардлага хангасан Жорк vнэлгээгээр нєєц тогтоох стандарт мєрддєг. Монголын “Энержи Ресурс” олон улсад Жорк стандартаар баталгаажиж гарсан. Vvний дараагаар хєрєнгийн бирж дээр гарах эрх зvйн орчин нь бvрдэнэ” хэмээн єгvvлсэн. Таван толгойн одоогийн зургаан тэрбум нvvрсний нєєцийг єєрєєр хэлбэл, дахиж тогтоох нь. Таван толгойн ордод одоогоор гурван жилийн ємнє нєєц тогтоохоор 3000 орчим єрємдлєг хийсэн байдаг.
“Таван толгой” тєсєл 6-7 жилийн дараа ашгаа єгєх vv
Монголчууд Таван толгойгоос ашиг хvлээж байгаа. “Таван толгойн тєсєл 6-7 жилийн дараа ашгаа єгнє” гэсэн мэргэжилтэний vг бий. Vvгээр тооцож vзвэл, Таван толгойгоос мєддєє бид ашиг гэж хvртэхгvй нь. Ордын техник эдийн засгийн vндэслэл одоо болтол бvрэн боловсруулагдаж чадаагvй юм. Єєрєєр хэлбэл, тооцоо судалгааны ажил байсаар .
URL:













