Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлсэн этгээдийг хориогүй гэв
Тагнуулын Ерөнхий газраас сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олон нийтийн анхаарлыг тaтaж буй дөрвөн асуудлаар байр сууриа илэрхийлж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Мэдээллийг тус газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай хийсэн юм.
Тагнуулын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд дөрвөн асуудлын талаар ярьсан юм.
“Херо энтертайнмент”-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ
Эхний асуудал нь “Херо энтертаймент”-ын бүтээсэн “100 чухал сэдэв” нэвтрүүлгийн тухай байсан юм. Тодруулбал, уг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхдээ үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ажээ.
“Херо энтертайнмент”-ийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн 86.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ зүйл ангиар шүүхээс буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна.
Б.Гарамгайбаатар гишүүнийг сүрдүүлсэн этгээдийг хориогүй гэв
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхаарлыг татаад байгаа УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг сүрдүүлсэн гэх этгээдийн талаар ТЕГ-аас мэдээллээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын утсанд заналхийлсэн мессэж ирсэн гэх гомдол мэдээлэл анх ЦЕГ-т ирсэн бөгөөд хуулиар хариуцсан гэмт хэргийн дагуу уг гомдлыг ТЕГ-ын манай мөрдөн байцаах хэлтэст шилжүүлсэн байна.
Улмаар тус газраас мэдээллийн дагуу хойшлуулшгүй арга хэмжээ авч, мөрдөн байцаах ажиллагаа явуулсны үр дүнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарыг заналхийлсэн этгээдүүдийг олж тогтоожээ. Гэхдээ хэргийг мөрдөн шалгах явцад ямар нэг хүнийг саатуулсан, хорьсон зүйл байхгүй гэсэн юм.
Б. Шинэбаатарын өрөөнөөс олдсон чагнах төхөөрөмжтэй холбоогой хэргийг прокурорт шилжүүлжээ
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өөрийнх нь хүсэлтийн дагуу ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өрөөнд нь шалгалт хийжээ. Ингэхэд өрөөнөөс нь харах болон сонсох төхөөрөмж илэрсэн байна. ТЕГ-аас энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд нийслэлийн Прокурорын газарт танилцуулсан байгаа юм байна.
ATГ-аас Сөрөг тагнуулын гурван ажилтныг цагдан хориогүй
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ Сөрөг тагнуулын гурван ажилтны цагдан хорьсон, шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Харин өнөөдөр ТЕГ-аас мэдээлэл хийхдээ үүнийг үгүйсгэсэн юм. АТГ-аас Тагнуулын байгууллагын гурван ажилтанг хориогүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Н.Алтаа
Эх сурвалж:

URL:













